English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөл ээлжит хуралдаанаараа хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар зарим шийдвэрийг гаргалаа._________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!_________________6 сарын 12. Хүүхдийн хөдөлмөрийн утсгах олон улсын өдөр удахгүй болно.

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (134)
 
 
 
МОНГОЛЫН НИЙТ УЯАЧИД, МОРИН СПОРТ СОНИРХОГЧДОД ХАНДСАН УРИАЛГА
1 сар 8 өдрийн өмнө
   Монголчууд эрт дээр үеэс адууг гэршүүлэн эдлэх соёлыг бий болгож, уламжлан хадгалсаар морин уралдаан нь түмэн олны баяр цэнгэлийн манлай эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжиж ирлээ.
   Монголын ард түмэн уяачийн эрдэм ухаан, хурдан морины шинж, удам угшил, хурд хүч, унаач хүүхдийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлын талаар ном судар, түүхийн эх сурвалжид мөнхлөн үлдээж, ардын дуу, хуур, аман зохиол, ерөөл магтаалдаа алдаршуулсан байдаг билээ.
   Уламжлалт морин уралдаан нь үндэсний спортын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар монгол туургатны дунд олон улсын чанартай өргөжин хөгжиж, ойрын ирээдүйд дэлхийн морин спортын бие даасан төрөл болох хандлагатай байна. Морин уралдааны уламжлалт хэв шинжийг алдагдуулахгүйгээр өнөөгийн нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрхзүйн орчинг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд хурдан морины унаач хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэн, шинжлэх ухааны үндэстэй хандах шаардлага урган гарч байна.
дэлгэрэнгүй
“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНАЛ, ЗӨВЛӨМЖ
1 сар 8 өдрийн өмнө
   УИХ дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих бүлэг”-ээс санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газар, Хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулж, хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажиллагсад, гэр бүл, хүүхэд, хүн судлалын эрдэмтэн, судлаачид, багш, нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийнхэн, иргэд, олон нийт, эцэг эх, хүүхдийн төлөөлөл 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломж”-ийн талаар нээлттэй хэлэлцсэний дүнд дараах САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ гаргаж байна.
дэлгэрэнгүй
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болно
1 сар 20 өдрийн өмнө
   Жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиодог уламжлалтай билээ.
   Энэ жилийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Зорилгодоо хүрье – Хүүхдийн хөдөлмөрийг устгая” (Go for the goal End child labour) уриан дор зохион байгуулан явуулахаар төлөвлөөд байна.
дэлгэрэнгүй
Хувь заяа” төслийн судалгааны үр дүнгийн эхний шатны хэлэлцүүлэг болно
1 сар 26 өдрийн өмнө
     Хараа хяналтгүй хүүхдийн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдлийг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцэх, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох зорилго бүхий хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

    Энэхүү хэлэлцүүлэг нь хараа хяналтгүй хүүхдүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж буй талаар нийгэмд батлагдаагүй мэдээлэл, таамаглал нийтлэг байдаг бөгөөд үнэхээр гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд бий эсэх, эдгээр хүүхдэд учирч буй эрсдэл нь чухам юу байдаг тухай тодруулах зорилгоор хийгдсэн “Хувь заяа” төслийн эхний шатны үр дүнг хэлэлцсэн юм.

   Төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж байна.



дэлгэрэнгүй
    Бусад мэдээ мэдээлэл...

    Хэлэлцэгдэж буй баримт бичгүүд

    Зөвлөгөө, сэрэмжлүүлэг

     

    Хэлсэн үг, илтгэлүүд

     

    Асуулт/Хариулт

    Асуулт асуух
    *Нэр
    *Имэйл
    *
     
     
     
     
     
    Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
    Developed by: miniCMS™ v2