English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Баруун бүсийн хүүхдүүд юутай болохыг хүсч байна вэ
2 цаг 17 минутын өмнө
     "Баруун Монголын хүүхдүүд" баруун бүсийн хүүхдийн чуулганы үеэр нэгэн сонирхолтой дуудлага худалдаа зохион байгуулагдаж, хүүхдүүд өөрсдөдөө хамгийн их хэрэгтэй байгаа зүйлээ үнэ хаялцуулан худалдаж авлаа.

      Энэхүү дуудлага худалдааны үр дүнд хүүхдүүд юутай болохыг илүү чухалчилж байгааг сонирхолтой хэлбэрээр харуулахыг зорьсон бөгөөд хамгийн их үнээр
  • Хүүхдийн зусланг Баян-Өлгий аймаг,
  • Үнэгүй үйлчилгээтэй интернет кафег Ховд аймаг,
  • Дараагийн чуулган зохион байгуулах эрхийг Увс аймаг,
  • Хүүхдэд ээлтэй орчинг Увс аймаг,
  • Спорт талбайг Завхан аймаг тус тус худалдан авахыг хүссэн байна.
     Өөрөөр хэлбэл өнөөгийн хүүхэд, өсвөр үеийнхэнд эдгээр зүйлс хамгийн ихээр дутагдалтай байгаа юм. Та дуудлага худалдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэрэнгүй хэсэгт дарж үзнэ үү.

дэлгэрэнгүй
“ÁÀÐÓÓÍ МОНГОЛЫН Õ¯¯Õį¯Ä” НЭГДСЭН ×ÓÓËÃÀÍÛ ШИЙДВЭР
2 цаг 35 минутын өмнө
        "Баруун Монголын хүүхдүүд" баруун бүсийн хүүхдийн нэгдсэн чуулган зохион байгуулагдсан тухай Та бүхэнд өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү чуулганы насанд хүрэгчдийн болон хүүхдийн хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг үүгээр Та бүхэнд толилуулж байна.

         Дэлгэрэнгүй хэсэгт дарж чуулганы шийдвэрийг хүлээн авна уу.
дэлгэрэнгүй
Эрдмийн баяр-бидний ирээдүй-хүний сайхан сэтгэл
4 өдөр 20 цагийн өмнө
    
     Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, “Талх чихэр” ХК-тай хамтран 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг ийм нэртэй нэгэн сайхан өдөрлөгөөр эхлүүллээ.

     Өдөрлөгийн хүрээнд “Талх чихэр” хувьцаат компанийн хамт олон өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж, чихэр, амтат бялуугаар идээ засаж, тус төвд амьдарч сурж буй 200 гаруй хүүхдийг баярлуулахын зэрэгцээ хүүхдүүдийн хөгжлийн хэрэгцээнд зориулан иж бүрэн компьютер, принтер, сургуулийн автобусны акумлятрыг нь хандивласан юм.
дэлгэрэнгүй
"Баруун Монголын хүүхдүүд" урлагийн наадам, хүүхдийн чуулган боллоо
5 өдөр 23 цагийн өмнө
    Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, доктор, профессор Г.Нямдаваагийн санаачлагаар “Баруун Монголын хүүхдүүд” ардын язгуур урлагын наадам, хүүхдийн бүсийн чуулганыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.
дэлгэрэнгүй
    Бусад мэдээ мэдээлэл...

    Хэлэлцэгдэж буй баримт бичгүүд

    Зөвлөгөө, сэрэмжлүүлэг

     

    Хэлсэн үг, илтгэлүүд

     

    Асуулт/Хариулт

    Асуулт асуух
    *Нэр
    *Имэйл
    *
     
     
     
     
     
    Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
    Developed by: miniCMS™ v2