МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ (2009 – 2014)
Агуулга
ТанилцуулгаҮндэслэл
Хүүхэд хамгааллын салбарын эрхэм зорилго, алсын хараа, баримтлах зарчим
Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн бүрэлдэхүүн
Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Бүрэлдэхүүн Нэг. Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалт
Одоогийн нөхцөл байдал
Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалт бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Бүрэлдэхүүн Хоёр. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалт
Одоогийн нөхцөл байдал
Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалтын бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Бүрэлдэхүүн Гурав. Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо
Одоогийн нөхцөл байдал
Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Бүрэлдэхүүн Дөрөв. Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэл
Одоогийн нөхцөл байдал
Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэл бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Стратегийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт
Стратегийн санхүүжилт
Стратегийн хэрэгжилтийн хяналт мониторинг
Эрсдэл, даван туулах арга зам
Хавсралт1. Бүрэлдэхүүн хэсэг бүрт хамаарах үйл явцын бүдүүвч А, Б, В, Г
Хавсралт2. Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө 2009 - 2014
Хавсралт 3. Хүүхэд хамгааллын тухай хуулийн агууламж
Хавсралт 4. Хүүхэд хамгааллын асуудлаар үндэсний болон орон нутгийн түвшинд ажиллах ажилтнуудын байршил, чиг үүрэг
Танилцуулга
Дэлхий дахины чиг хандлага:Дэлхийн улс орнуудад болон дэлхийн нийгмийн хөгжлийн салбарууд дахь өөрчлөлт, шинэчлэлийн XX зууны сүүлч XXI зууны эхэн үед хүн төрөлхтний хамгийн үнэ цэнэтэй, нөөц баялаг болсон хүүхэд, залуусын эрх, ашиг сонирхолд онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эрхээс эхтэй хүний эрхийг аливаа хэлбэрээр үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих гэмт явдлаас хамгаалахын төлөө дэлхий нийтээрээ мянганы хөгжлийн зорилт дэвшүүлж, “хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц”-ийг бүтээж байна.
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол улсын үндэсний хоёрдугаар илтгэлд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж/2005 он/, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын явуулсан “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” дэлхийн хэмжээний суурь судалгааны мөрөөр Засгийн газруудын хийх үйл ажиллагааны зөвлөмж/2006 он/, НҮБ-ын Хүүхдийн хорооноос ирүүлсэн “Бие махбод, сэтгэл санааны болон хэрцгийгээр нэр төрийг доромжлох хэлбэрийн шийтгэлээс хамгаалагдах хүүхдийн эрхийн ерөнхий тайлбар №8”/2006/ зэрэг олон улсын баримт бичгийн зарчмуудад нийцүүлэн хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж байна.
Монгол улсын амжилт, сургамж:
Монгол Улсад эхэлсэн нийгмийн шилжилтийн үе нь хүүхдийн асуудлаар дэлхийн түвшинд гарсан хэд хэдэн чухал алхмуудтай давхацсан бөгөөд монголын олон хүүхдийн амьдралд ихээхэн нөлөөтэй өөрчлөлтийн он жилүүд байсан. Тэдгээр өөрчлөлтийн үр нөлөө нь өөр хоорондоо эерэг, сөрөг уялдаатай, харилцан хамааралтай байсан нь аливаа хохиролд өртсөн, эрсдэлтэй, эмзэг байдалд орсон бөгөөд хамгаалуулах шаардлагатай хүүхдийн тоог нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байсан.Монгол улсын Засгийн газар нь хүүхдийн эрхийг хамгаалах болон бусад холбогдох хууль, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах хоёр 10 жилийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэн хүүхэд, гэр бүлийн амьдралыг сайжруулах засгийн газар болон иргэдийн санаачлагын ажил, үйлчилгээг нийгэм дэх байнгын өөрчлөлтүүдтэй уялдуулан явуулж багагүй амжилт, сургамж хуримтлуулсан.
Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцооны талаар гарсан олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг Монгол Улс соёрхон батлах, хүүхдэд ээлтэй эрх зүйн шинэтгэл хийх ажил үргэлжилсэн хэвээр байна.
“Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх”, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц байгуулах” үйл ажиллагааны хүрээнд манай улс 2002-2010 он хүртэл хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулах гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан сургамжид тулгуурлан цаашид, 2015 оны наана хүүхэд хамгааллын асуудлыг үл хайрлах, хүчирхийлэх, мөлжих гэмт явдлын хүрээнд нарийвчлан авч үзэж, Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны/2009-2014/ стратеги зорилт дэвшүүлэн хойшлуулшгүй арга хэмжээнүүдийг авах шаардлага бий болсон.
Хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг хүүхдийн ядуурал, гачигдалтай тэмцэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, хүүхдийг худалдах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах, хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахаас хамгаалах, насанд хүрээгүй хүнийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийг хориглох талаар олон улсын болон Монгол улсын үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж хүүхдийн нөхцөл байдлыг өөрчлөх, хүүхэдтэй ажиллах арга зүйн олон улсын чиг хандлагатай нийцэх, хүүхдийн төлөө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас хүүхэд хамгааллын салбарт удирдлага, зохицуулалт, арга хэмжээ/үйлчилгээ, хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо, хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэлүүдийг бэхжүүлэхийг зорьж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ажлын алба, Хүүхдийн төлөө газрын санаачлага дор 2007-2009 онуудад 2000 гаруй хүн оролцож, хамтарч зохион байгуулсан хүүхдийн чуулган, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт, онол-практикийн бага хурал, үндэсний сургалт-семинар, судалгааны үр дүнд гарсан олон нийтийн санал, шүүмж, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшсэн үндэсний зөвлөхүүд, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги /2009-2014/” бодлогын баримт бичгийн саналын төсөл боловсруулснаа хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүдэд хэлэлцүүлэхээр барьж байна.
Хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих гэмт явдлаас сэргийлэх хүүхэд хамгааллын асуудлаар БСШУЯ, ГХЯ, НХХЯ, ХЗДХЯ, ЭМЯ-ны мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагын /хүүхдийн эмч, сургуулийн багш, цагдаа, харгалзагч г.м/ ажилтан, эрүүл мэнд, боловсрол, халамж, хүн амын хөгжлийн нийгмийн ажилтан, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын /НҮБ ХС, ХИС, ДЗ, НЛМ, АЙФО, ТХГБДС/ суурин төлөөлөгчийн газрын ажилтан, аймаг нийслэлийн хүүхдийн төлөө хэлтсийн дарга, мэргэжилтэн, хүүхэд хамгааллын чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын дарга, ажилтан зэрэг 400 албан тушаалтнуудтай тус бүрд нь хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг нэгтгэж тусгасан.
Мөн гэмт хэрэгт холбогдсон, хөгжлийн бэрхшээлтэй, үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих гэмт явдалд өртсөн, хүүхдийн оролцооны байгууллагын гишүүн зэрэг 200 хүүхдийн санаа бодол, дуу хоолойг сонсож энэхүү баримт бичгийн төсөлд саналыг нь нэгтгэж тусгасан.
Хэрэгцээ, шаардлага:
“Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги/2009-2014/” бодлогын баримт бичгийн саналын төсөл нь орон гэрээсээ дайжсан, хөгжлийн бэрхшээлтэй, хууль зөрчсөн, хөдөлмөр эрхэлсэн, үл хайхрагдсан, хүчирхийлэгдсэн, мөлжлөгт өртсөн зэрэг хүүхдэд учирсан эрсдэл, аюулын үр дагавартай нь ажиллах арга барилыг өөрчилж хүүхдэд ээлтэй орчин, хүүхдийн эрхэд суурилсан арга зүй бий болгох буюу үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих гэмт явдлаас хүүхдийг сэргийлэх, хамгаалах салбар дундын удирдлага, зохицуулалт, арга хэмжээ/үйлчилгээ, хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо, хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэлүүдийг бэхжүүлж, хэтдээ хүүхэд хамгааллын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын тогтолцоог оновчтой хөгжүүлэхийг эрхэмлэнэ.Монгол Улсын хүүхэд хамгааллыг алхам алхмаар бэхжүүлэх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох үндсэн эрхүүд хангагдах суурь нөхцлийг баталгаажуулна.
Саналын хувилбар:
Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги нь өөр хоорондоо нягт уялдаатай дөрвөн бүрэлдэхүүн хэсгээр дамжин хэрэгжих болно. Үүнд:• Бүрэлдэхүүн 1. Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалт
• Бүрэлдэхүүн 2. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалт
• Бүрэлдэхүүн 3. Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо
• Бүрэлдэхүүн 4. Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэл
Бүрэлдэхүүн 1. Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалт
Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалтыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь үндэсний болон орон нутгийн түвшний хүүхдийн хөгжил, хамгааллын байгууллагуудын тэргүүлэх зорилт, хүүхэд хамгаалалд Талуудын хүлээх чиг үүрэг, үүрэг хариуцлагын зааг хязгаарыг тогтоох, чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхи бий болгох ажлыг зохион байгуулах болон хүүхэд хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх арга хэмжээний стратегийн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг багтаасан.
Бүрэлдэхүүн 2. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалт
Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалтыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь хүүхэд хамгааллын суурь стратеги юм. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх болон хариу үйлдлийн үйлчилгээг хүргэх аргачлал, үйлчилгээний стандарт, журмыг боловсруулж, үйлчилгээ үзүүлэгч талуудын ажлын байрны орчин нөхцөл, чадавхийг хөгжүүлэх стратегийн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг багтаасан.
Бүрэлдэхүүн 3. Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо
Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоог бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь хүүхэд өөрийн насны онцлог, хэрэгцээнд нийцүүлэн үзэл бодлоо илэрхийлэх орчин бүрдсэн байх, тэд үзэл бодлоо илэрхийлэх чадвар эзэмшсэн байх, хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг насанд хүрэгчид сонсдог, хүлээн зөвшөөрдөг, хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагаандаа тусгадаг байх стратегийн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг багтаасан.
Бүрэлдэхүүн 4. Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэл
Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэлийг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь хүүхдийн эрхийг хүндэтгэсэн орчинд тэднийг өсгөх, хөгжүүлэх зөв дадал, зан үйлд эцэг, эх, гэр бүлийнхнийг чадваржуулах, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах замаар хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх стратегийн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг багтаасан. Түүнчлэн монгол улсын хүүхэд хамгааллын тогтвортой, үр ашигтай тогтолцоог хөгжүүлэхэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зүйн салбарын болон бусад холбогдох Талуудын оролцоо, хүлээх үүрэг хариуцлага, иргэд, олон нийт, хэвлэл, мэдээлэл, олон улсын байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн зорилтуудыг тусгасан болно.
“Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги/2009-2014/” бодлогын баримт бичгийн саналын төсөлд холбогдох хавсралтууд байна. Хавсралт 1 нь А, Б, В, Г бүлэгтэй бөгөөд бүрэлдэхүүн хэсэг бүрд хамаарах үйл явцын бүдүүвчийг, хавсралт 2 нь стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг, хавсралт 3 нь хүүхэд хамгааллын тухай хуулийн агууламжийг, хавсралт 4 нь хүүхэд хамгааллын асуудлаар үндэсний болон орон нутгийн түвшинд ажиллах ажилтнуудын байршил, чиг үүргийг тус тус нэмж дэлгэрүүлэн тусгасан болно.
Үндэслэл
Нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалын хүчин зүйлийн эерэг, сөрөг талд тулгуурлан хүүхэд хамгааллыг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Мянганы хөгжилд суурилсан Үндэсний цогц бодлого, Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг 2002-2010 онд хэрэгжүүлэн дуусах шатандаа явж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэр бүлд түшиглэсэн хүүхдийн хамгааллыг сайжруулах талаар нилээдгүй ажлыг төлөвлөж хэрэгжүүлсэн ч хүүхдийн хамгааллын байгууллагуудын чиг үүрэг давхардсан, зааг хязгаар тодорхойгүй, үйлчилгээний олон талт бүтэц байхгүйгээс дээрх хөтөлбөрийн зарим зорилт, үйл ажиллагааы хэрэгжилт хангалтгүй байна. Монгол Улсын Засгийн Газар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын үндэсний гурав ба дөрөвдүгээр тайлан илтгэлээ НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд илгээгээд байна. Уг илтгэлд “Хүүхэд хамгааллын олон асуудлууд бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд эзэнгүйдснээр байгааг богино хугацаанд шийдвэрлэх шаардлага тулгарч байна” хэмээн дахин нотолсон.
Хүүхэд хамгааллыг сайжруулах талаар Засгийн газрын 2008 – 2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дараах бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн билээ.
• Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцийг бүрэн хэрэгжүүлж мөрдүүлнэ. (3.6.11)
• Хүүхэд гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсч торних, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. (3.5.11)
• Асран халамжлах хүнгүй бүтэн өнчин, хараа хяналтгүй хүүхдийг төрийн анхаарал халамжид авч эрхийг нь хамгаалах үйлчилгээгээр хангана. (3.5.15)
• Хүнд нөхцөлд байгаа хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хүргэхдээ стандартын дагуу мэргэжлийн түвшинд хүргэн дэмжлэг үзүүлж ажиллана. (3.5.16)
• Асран халамжлах хүнгүй, бүтэн болон хагас өнчин, хараа хяналтгүй орхигдсон хүүхдийг төрийн байгууллагын анхаарал халамжид авахын хамт хүүхдийн эрхийг зөрчиж байгаа байгууллага, хуулийн этгээд, иргэд, эцэг эхэд хариуцлага тооцож, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгана. (3.6.12)
• Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд төрөөс байнгын анхаарал, хяналт тавьж ажиллана. (3.6.14)
• Хүүхдийг дамлан худалдах, албадан хөдөлмөр хийлгэх, бэлгийн мөлжлөг болон бусад хууль бус үйл ажиллагаанд ашиглах, аюултай нөхцөлд ажиллуулах зэрэг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгана. (3.6.15)
Хүүхэд хамгаалал нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг харгалзаж гэр бүлд суурилсан байх хамгааллын үйлчилгээтэй хавсарч үр дүнтэй болохыг улс орнуудын туршлага харуулж байна. Хүүхдэд учирч буй эрхийн зөрчлүүдийг арилгахын тулд хүүхэд хамгааллыг боловсрол, эрүүл мэндийн нэгэн адил зайлшгүй байх ёстой төрийн үйлчилгээний нэг болгох нь зүйтэй. Төрөөс дэвшүүлсэн хүүхэд хамгааллын талаар бодлогыг олон улсын ололт, туршлага, үндэсний уламжлалаа хүндэтгэж, үр дүнтэй, цогц байдлаар хэрэгжүүлэхэд хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичиг чиглэнэ.
Хүүхэд хамгааллын салбарын эрхэм зорилго, алсын хараа, баримтлах зарчим
Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг улам сайжруулах замаар Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ. Монголын улсын хүүхэд хамгааллын салбар нь Азийн улс орнуудын дотор хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих гэмт явдлаас сэргийлэх, хамгаалах сайн загвар үйлчилгээг Монгол хүүхэд бүрт хүртээмжтэйгээр удирдаж зохицуулна. гэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Хүүхэд хамгааллын салбарын алсын хараа нь хүүхдэд ээлтэй орчин, хүүхдийн эрхэд суурилсан үйлчилгээ, хүүхдийн оролцоог хангасан хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэлд хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх явдал юм.
Хүүхэд хамгааллын ажилтан, байгууллага, бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээ нь дараах зарчимд нийцсэн байна. Үүнд:
Хүүхдийн эрхэд суурилсан байх (дээд ашиг сонирхол, эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, үл ялгаварлах) Хүүхдийн хамгааллын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээ хүүхдийн эрхэд суурилсан байх ёстой. Хүүхдийн эрхэд суурилсан үйл ажиллагаа нь хүүхдийн эрхийн аливаа зөрчил, дутагдалд чиглэсэн шууд арга хэмжээ авах, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх хууль эрх зүй, улс төр, засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтыг бий болгох ба бэхжүүлэх, улмаар хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах дэмжлэгийн тогтолцоог хөгжүүлэн олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх гэсэн гурван багц үйл ажиллагааг багтаасан байдаг.
Хүүхдийг гэр бүлийн орчинд нь дэмжих Хүүхдийн хамгааллын үйлчилгээ нь юуны өмнө хүүхэд гэр бүлийнхээ орчинд айх аюулгүй, эсэн мэнд амьдрах нөхцлийг хангахад чиглэнэ. Хүүхэд гэр бүлийнхээ орчинд эсэн мэнд, аюулгүй амьдрах боломжгүй, эрсдэлтэй гэж холбогдох талууд үзсэн нөхцөлд дараагийн шатны хамгааллын үйлчилгээг хүүхдэд үзүүлнэ.
Хүүхэд хамгааллын түншлэлийг дэмжих хөгжүүлэх Хүүхдийг эрсдэлгүй орчинд эсэн мэнд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хүүхэд, иргэд, олон нийт, нэгж, байгууллага, Засгийн газрын хүчин зүтгэл, оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэнэ. Салбар дундын зохицуулалт, уялдаа холбоог хангана.
Үр дүнд чиглэсэн буюу баримт нотолгоонд суурилсан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх Хүүхдийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн үзүүлэх ёстой. Үйлчилгээ нь тухайн үйлчлүүлэгч цаашид эрсдэлгүй орчинд хэвийн нөхцлөөр амьдрах боломжтой гэж холбогдох талууд шийдвэр гаргах хүртэл үргэлжлэх болно. Хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн нөхцөл байдлыг тодорхой хугацааны дараа дахин хянах үйл ажиллагааг явуулна. Үйлчилгээ, үйл ажиллагааг явуулахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, онол, сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилсан байна.
Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт мэдрэмжтэй байх Хүүхдийн эрхийн тухай конвенци болон бусад хуулиудад хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд авч үзэх, үйлчилгээ нь тэдний эрэлт хэрэгцээ, нас, хөгжлийн онцлогт нийцсэн байхаар тодорхойлсон.
XXI зууны эхэн үед “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ”-ыг бэхжүүлэх аваас хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох боломж, сонголт тэлж хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд бие даан амьдрах, өрсөлдөх чадвартай монгол хүүхдийн хөгжлийн баталгаа болно.
Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Бүрэлдэхүүн Нэг. Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалт Одоогийн нөхцөл байдал
Монгол Улс нь 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэгдэн орсноор “хүүхдийг бусад хүмүүсийн зүгээс бие бялдар, сэтгэл санааны талаар хүчирхийлэх, доромжлох буюу асрамжлах үүргээ хортойгоор ашиглах, анхаарч халамжлахгүй байх, хайхрамжгүй харьцах, мөлжих болон бэлгийн харьцаанд ашиглах зэрэг бүх хэлбэрээс хүүхдийг хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны болон нийгэм, гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээг авах” үүргийг хүлээсэн болно. Энэ үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 9 зүйлд тусгаснаар Засгийн газар нь ...хүүхэд, залуучуудын талаар явуулах төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлж, мөн хуулийн 20 дугаар зүйлд хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлыг Шадар сайд хариуцахаар тусгасан байна. Мөн үүнийг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 болон 16 дугаар зүйлд баталгаажуулсан байна. Гэвч эдгээр хуулийн зарим заалтуудын ойлгомжгүй, тодорхойгүй томьёолол, хуучин практик сэтгэлгээнээс үүдэлтэй хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалтын хүндрэлүүд байсаар байна. Тухайлбал, хүүхэд хамгаалал нь олон салбарын оролцоо, хамтын ажиллагааг шаардаж байдаг ч асуудлыг хариуцах Засгийн газрын гишүүн, байгууллагын чиг үүргийг тодорхой болгох нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хамгааллын талаар хүүхэд хамгааллын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалт хийх бололцоо бүрдэж, хариуцлага хүлээх чадамж сайжирна.
Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжил, хамгааллын ойлголтуудын ялгааг тайлбарлаагүй, хүүхдийн хөгжил, хамгааллын байгууллага, үйлчилгээг орон нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан ч түүний санхүүжилт, эрх, хэм хэмжээг тодорхойлоогүй орхисноос хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хүндрэл гарч байна.
Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалт бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Эрх зүй, бүтэц зохион байгуулалтын болон төсөв санхүүгийн нэгдмэл арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалтыг сайжруулах үүднээс дараах дөрвөн зорилтыг дэвшүүлж байна. Зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тухай зорилтын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг зорилт тус бүрээр авч үзсэн. Үүнд:
Зорилт 1.1 Хүүхэд хамгааллын эрх зүйн орчинг ХЭК болон олон улсын стандартуудтай нийцүүлэн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 1.1.1 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг зүйл, заалт бүрээр үнэлгээ хийж, түүнд суурилан тухайн хуулийг хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмжийг гаргах, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлэх туршилтыг явуулах
• Үйл ажиллагаа 1.1.2 Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл боловсруулах, батлуулах, эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга зүй, удирдамжийг боловсруулах, мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Иргэний бүртгэлийн тухай болон бусад холбогдох хуулиудад хүүхэд хамгааллын салбар дундын зохицуулалт, чиг үүрэг, хариуцлагын асуудлуудыг нарийвчлан тусгах, хуулиудыг ХЭК-д нийцүүлэх
• Үйл ажиллагаа 1.1.3 Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад хууль зөрчсөн болон хохирогч, гэрч хүүхдийн эрхийг хамгаалах талаар өөрчлөлт оруулах
• Үйл ажиллагаа 1.1.4 Хууль зөрчсөн насанд хүрээгүй хүний асуудлаар цогц бодлого боловсруулах, насанд хүрээгүй хүнийг шүүх, байцаан шийтгэх үйл явцад хувилбарт аргыг нэвтрүүлэх
• Үйл ажиллагаа 1.1.5 Хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүх орчинд хориглох хуулийн шинэтгэлийг хийх
• Үйл ажиллагаа 1.1.6 Хүүхэд хамгааллын нэр томьёо, ойлголтыг нэгтгэсэн тайлбар толийг боловсруулах, олон нийтэд таниулан ойлгуулах
Хүрэх үр дүн
• 2012 онд Хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүх орчинд хориглосон заалтыг холбогдох хуулиудад нэмэлтээр оруулж, хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг 3 доошгүй хуульд нарийвчлан тусгасан байна. • 2014 онд Хүүхэд хамгааллын тухай бие даасан хуулийг баталж, хүүхэд хамгааллын эрх зүйг орчинг хүүхэд эрхийн тухай конвенцийн агуулгад бүрэн нийцүүлсэн байна.
Зорилт 1.2 Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалтыг хангах бүтцийг тодорхойлж хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 1.2.1 Жилд 1-ээс доошгүй удаа ХТҮЗ хүүхэд хамгааллын асуудлаар салбарын сайдуудын мэдээллийг сонсож зөвлөмж өгөх, тайлан илтгэлийг олон нийтэд мэдээлдэг тогтолцоог сайжруулах • Үйл ажиллагаа 1.2.2 Хүүхэд хамгааллын салбарын дундын санхүүжилт, зохицуулалтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх
• Үйл ажиллагаа 1.2.3 Бүх түвшиний ХТГ –ын хүүхэд хамгааллын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, шаардлагатай албад, нэгж, ажилтнууд томилон ажиллуулах, хамгааллын үйлчилгээг хамтарсан баг, олон нийтэд түшиглэсэн хэлбэрээр хүргэх системийг бий болгох
• Үйл ажиллагаа 1.2.4 Баг, хорооны түвшинд хүүхдийн элч, омбудсман томилон ажиллуулах хэлбэрээр хүүхэд хамгааллын бие даасан хөндлөнгийн хяналтын тогтолцоог хөгжүүлэх
• Үйл ажиллагаа 1.2.5 Хүүхэд хамгааллын статистик мэдээлэл, судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн санг хөгжүүлэх
• Үйл ажиллагаа1.2.6 олон нийт болон ТББ-аар мэргэшсэн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх эрх зүйн болон захиргааны орчинг бүрдүүлэх
Хүрэх үр дүн
• 2012 онд Нийслэл болон аймгийн Хүүхдийн төлөө хэлтсүүд хүүхэд хамгааллын алба, нэгж, ажилтантай болсон байна. Мөн Улаанбаатар хотын 10 хороонд, бүсчилсэн хөгжлийн төвийн 5 аймагт олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын төв ажиллана.• 2014 онд мэргэшсэн үйлчилгээний 50-аас доошгүй хувийг олон нийт, ТББ-ууд хүргэх болно.
Зорилт 1.3 Хүүхэд хамгаалалд эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн болон бусад салбарын байгууллагуудын оролцоо, хүлээх үүрэг, хариуцлагыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 1.3.1 Салбарын яамдын хүүхэд хамгааллын талаар хүлээх үүргийг тодорхойлж, эрх зүйн хувьд баталгаажуулах• Үйл ажиллагаа 1.3.2 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, үйлчилгээнд холбон зуучлахад салбарын яам, байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог бэхжүүлэх аргачлал, журмыг боловсруулах
Хүрэх үр дүн
• 2012 онд хүүхэд хамгааллын үйл ажиллагааны засаглал, хариуцлагатай байдал, ил тод байдал сайжирсан байна.Зорилт 1.4 Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа1.4.1 Хүүхэд хамгааллын нэгж, албад, ажилтнуудын үйл ажиллагааны төсвийг улсын, орон нутгийн төсөвт тусгуулж, ажиллах• Үйл ажиллагаа1.4.2 Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулах, гүйцэтгэлийг хянах журмыг боловсруулах, батлуулах
• Үйл ажиллагаа 1.4.3 Хүүхдийн төлөө санд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
Хүрэх үр дүн
• 2012 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний бие даасан санхүүжилтийн тогтолцоо бүрдэнэ.• 2014 онд хүүхэд хамгааллын байгууллагын үйл ажиллагааны зардал улсын болон орон нутгийн төсвөөс бүрэн санхүүждэг болно.
Бүрэлдэхүүн Хоёр. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалт
Одоогийн нөхцөл байдалОрон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын зарим төрлийн байгууллагыг байгуулах, үйлчилгээг хүргэхээр хуульчилсан байдаг. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, хамгаалах зарим үйлчилгээг ТББ-ууд болон олон улсын байгууллагууд өөрсдийн санаачилгаар цөөн тооны хүүхдэд хүргэж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа ТББ-дын ихэнх нь Улаанбаатар хотод байрлах бөгөөд гэр бүлийн, сургуулийн болон хорих ангиудад байгаа эрх нь зөрчигдсөн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн зэрэг тодорхой зорилтод бүлгийн хүүхдүүдэд хуулийн болон сэтгэл зүйн, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн хүүхэд хамгааллын зөрчлийг утсаар хүлээн авч, зарим шаардлагатай үйлчилгээг хүүхдэд үзүүлж байна. Энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагын засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд хүүхдийн хөгжил хамгааллын төвүүдийг байгуулах, хамгаалал шаардлагатай хүүхдүүд кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх, гэрээсээ дайжсан, эцэг эхийн хараа хяналтын гадна байгаа хүүхдүүдэд эрүүл мэндийн болон бусад үйлчилгээ үзүүлэх загвар, аргачлалыг туршин хөгжүүлж байгаа нь олзуурхууштай.
Монгол Улсад хүүхэд хамгааллын үйлчилгээний цогц тогтолцоог олон улсын байгууллагууд болон ТББ-уудын өнөөг хүртэл хуримтлуулсан хүүхэд хамгааллын үйлчилгээний туршлага, ололтод тулгуурлан хөгжүүлэх ёстой. Хүүхэд хамгааллын үйлчилгээг юуны өмнө аймгийн төв, нийслэл, дүүргийн түвшинд хөгжүүлэх урьдчилан сэргийлэх, тусламжийн үйлчилгээг бий болгох замаар үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.
Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалт бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалтыг хөгжүүлэхийн тулд дараах 3 зорилтуудыг хангах 4 дэд зорилт дэвшүүлсэн. Үүнд:
Зорилт 2.1 Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 2.1.1 Хүүхэд хамгаалал болон хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргын талаар олон нийтэд чиглэсэн таниулан ойлгуулах, соён гэгээрүүлэх мэдээлэл, сурталчилгаа, сургалтыг явуулах механизмыг бүрдүүлэх, зохион байгуулах
• Үйл ажиллагаа 2.1.2 Хүүхдийг дарамтлах, хүчирхийлэх, мөлжих, үл хайхрах явдлыг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх
• Үйл ажиллагаа 2.1.3. Хүүхдэд бусдыг үл ялгаварлах, хүндэтгэлтэй хандах, зөрчлийг эерэгээр шийдэх зэрэг хүний эрх, эрх чөлөөний үнэт чадваруудыг хөгжүүлэх, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас өөрийгөө болон бусад хүүхдийг хамгаалах тухай мэдээлэл өгөх, мэдлэг, чадвар, дадал олгох сургалт, сурталчилгааг өргөнөөр явуулахыг дэмжих
• Үйл ажиллагаа 2.1.4.Эрсдэлтэй бүлгийн хүүхдийн хэрэгцээнд нийцсэн урьдчилан сэргийлэх үйлчилгээний механизмыг бүрдүүлэх, зохион байгуулах хараа хяналтгүй, хөдөлмөр эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх, хууль зөрчсөн болон хохирогч, халамжийн төвд амьдардаг хүүхэд гэх мэт
Хүрэх үр дүн
• 2014 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын 30 хүртэлх хувийг зарцуулах болно.
Зорилт 2.2 Хүүхэд хамгааллын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүүхдийн амралт, чөлөөт цаг, спортын үйлчилгээг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 3.2.1 Хороо, сум, багийн түвшинд хүүхдийн амралт, чөлөөт цаг, биеийн тамир, спортын үйлчилгээг бий болгох • Үйл ажиллагаа 3.2.2 Нийтийн эзэмшлийн газруудад хүүхдийн тоглоомын болон спортын аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан талбай байгуулах, тохижуулах, түүний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах
• Үйл ажиллагаа 3.2.3 Хүүхдийн амралт, чөлөөт цагийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулах олон нийтийн санаачлагыг дэмжих
Хүрэх үр дүн
• 2012 онд Улаанбаатар нийт хороодын 50 хувийг хамарсан амралт чөлөөт цагийн үйлчилгээг хөгжүүлнэ.• 2014 онд улсын хэмжээнд нийт баг, хороодын 30 хувийг хамарсан хүүхдийн амралт чөлөөт цагийн үйлчилгээг хөгжүүлнэ.
Зорилт 2. 3 Хүүхэд хамгааллын үйлчилгээг хөгжүүлнэ. хариу үйлдэл
Дэд зорилт 2.3.1 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх системийг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 2.3.1.1 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээний ажиллах журам, аргачлалыг боловсруулах
• Үйл ажиллагаа 2.3.1.2 Хүүхэд хамгааллын тусламжийн үйлчилгээ үзүүлэх төв, нэгжийг дүүрэг, сумдад байгуулах
• Үйл ажиллагаа 2.3.1.3 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээг дүүрэгт ТББ болон хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх түншлэлийн зарчмыг дэмжих
• Үйл ажиллагаа 2.3.1.4 Цагдан хоригдсон болон эрх нь хязгаарлагдсан хүүхдийн хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээг хөгжүүлэх
• Үйл ажиллагаа 2.3.1.5 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээ үзүүлэх талуудын эмч, багш, цагдаа, нийгмийн ажилтан чадавхи бэхжүүлэх
Хүрэх үр дүн
• 2011 онд тусламжийн үйлчилгээг Улаанбаатар, аймгийн төвийн хэмжээнд үйлчлэх боломжтой болно.
• 2014 онд тусламжийн үйлчилгээг үндэсний хэмжээнд үйлчилгээ үзүүлнэ.
Дэд зорилт 2.3.2 Хүүхэд хамгаалалд кейс менежментийн үйлчилгээний арга зүй нэвтрүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 2.3.2.1. Кейс менежментийн үйлчилгээний стандартыг боловсруулах, үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний чадварыг хөгжүүлэх
• Үйл ажиллагаа 2.3.2.2. Кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх орчин бүрдүүлэх
• Үйл ажиллагаа 2.3.2.3. Хамтарсан багийн гишүүн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод хүүхэд хамгааллын үүргийг тусгах, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн чадварыг нь дээшлүүлэх
Хүрэх үр дүн
• 2011 онд Хүүхэд хамгааллын зөрчилд өртөж бүртгэгдсэн хүүхдийн 20 хувьд үйлчилгээ үзүүлэх болно.
• 2014 онд Хүүхэд хамгааллын зөрчилд өртөж бүртгэгдсэн хүүхдийн 30 хувьд үйлчилгээ үзүүлэх болно.
Дэд зорилт 2.3.3. Гэр бүлийн хувилбарт үйлчилгээг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 2.3.3.1. Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний стандарт, журам боловсруулах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох
• Үйл ажиллагаа 2.3.3.2. Гэр бүлийн хувилбарт үйлчилгээ үзүүлэгч байгууллага, ажилтны чадварыг хөгжүүлэх
Хүрэх үр дүн
• 2011 онд гэр бүлийн хувилбарт үйлчилгээг Улаанбаатар хотод үзүүлдэг болно.
• 2014 онд уг үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэх бүрдэнэ.
Дэд зорилт 2.3.4 Нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 2.3.4.1. Холбон зуучлах үйлчилгээг хийхийн тулд хүчирхийлэл, үл хайхрах байдлын хохирогч болсон хүүхэд, гэр бүл, эцэг эхэд нь дэмжлэг, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгуулагуудыг үүсгэн байгуулах, хөгжүүлэх
• Үйл ажиллагаа 2.3.4.2. Шинээр үзүүлэх нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээний нэр төрөл, хэлбэр, үйлчилгээний хүрээ, хүргэх арга замыг тодорхойлох
• Үйл ажиллагаа 2.3.4.3. Сэтгэл засал, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх хөтөлбөр, сургалт, эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, архидах мансуурах донгийн эсрэг эмчилгээ, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөгчдийг нөхөн сэргээх, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
• Үйл ажиллагаа 2.3.4.4. Дээрх чиглэлүүдээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагыг дэмжих
• Үйл ажиллагаа 2.3.4.5. Үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг чадавхийг хөгжүүлэх
Хүрэх үр дүн
• Хүүхэд хамгааллын зөрчилд өртөж бүртгэгдсэн хүүхдийн 20 хувьд 2011 онд үйлчилгээ үзүүлэх болно.
• Хүүхэд хамгааллын зөрчилд өртөж бүртгэгдсэн хүүхдийн 30 хувьд 2014 онд үйлчилгээ үзүүлэх болно.
Бүрэлдэхүүн Гурав. Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо
Одоогийн нөхцөл байдал
Хүүхдийн оролцоо гэдэг олон талт ойлголт юм. Хүүхдийн оролцооны үр дүнд хариуцлагатай, илүү өндөр чадвартай иргэн төлөвшиж байдаг. Монгол Улсын хувьд хүүхдийн оролцооны ойлголт хөгжлийн эхэнд байгаа бөгөөд түүнийг нийгэм хүлээн зөвшөөрөх, хүүхдэд хандах уламжлалт хандлагаа өөрчлөхөд улс төрийн болон олон нийтийн ихээхэн хүчин чармайлт, зүтгэл шаардагдаж байна.
Засгийн газар, хүүхдийн байгууллагууд хүүхдийн оролцоог дэмжих хүсэл эрмэлзээ илэрхийлж, зарим нэг арга хэмжээг явуулж байгаа ч энэ нь шинэ үеийн өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд хангалттай бус хэмжээнд байна. Хүүхдийн үүсгэл санаачилгын байгууллагын тоо сургуулийн дэргэдэх сурагчдын зөвлөлийг оролцуулахгүйгээр 30 хүрэхгүй байгаа нь чамлалттай.
Хүүхэд хамгаалал нь хүүхэд болон нийгмийн талуудын эрх тэгш, эрхэд суурилсан харилцааны ойлголт юм. Хүүхдүүд өөрсдийн эрх, үүрэг, түүний зааг хязгаараа мэдэхгүй нөхцөлд насанд хүрэгчдийн тодорхойлсон, хүлээн зөвшөөрсөн, үнэлсэн хэмжүүрээр хүүхэд хамгааллын үйл ажиллагаа хэрэгжих шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүүхдийн хэрэгцээ, шаардлагад нийцэх эсэх ач холбогдол багатай хэвээр үлддэг. Үүнээс шалтгаалан бусдад найдсан, өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх итгэлгүй, чадваргүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэж байгааг анхаарах цаг болжээ.
Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Хүүхдийн оролцоог хөгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд
Зорилт 3.1 Хүүхдийн оролцоог дэмжих орчинг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 3.1.1 Хүүхэд хамгааллын бодлого, хөтөлбөр, журам, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийхэд хүүхдийн оролцоог хангах орчин бүрдүүлэх
• Үйл ажиллагаа 3.1.2 Хүүхдийн оролцооны талаарх төрийн бодлогыг батлах, хэрэгжүүлэх
• Үйл ажиллагаа 3.1.3 Хүүхдэд хамааралтай бодлого, хөтөлбөр, хууль, эрх зүйн хялбаршуулсан гарын авлага, материал боловсруулж түгээх
Хүрэх үр дүн
• 2012 онд хүүхдийн оролцооны удирдамж, аргачлал гарсан байна.
• 2014 онд хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэг, нийтийн үйлчилгээний байгууллагын тоо 30 хувиар нэмэгдэнэ.(Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг үзүүлэлтийг суурь болгож авах боломжтой.)
Зорилт 3.2 Хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцооны чадамжийг хөгжүүлнэ.
• Үйл ажиллагаа 3.2.1 Хүүхдийн оролцооны талаар зөв хандлага, мэдлэг төлөвшүүлэх талаар хүүхэд болон төрийн болон хувийн хэвшил, олон нийт, иргэдэд системтэй сургалт, сурталчилгаа явуулах
• Үйл ажиллагаа 3.2.2 Хүүхдэд үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох төрөл бүрийн үйл ажиллагааг боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулж, хэрэгжүүлэх арга зүй, орчинг бүрдүүлэх
• Үйл ажиллагаа 3.2.3 Хүүхдийн сайн дурын санаачилгын байгууллага, үйл ажиллагаа дэмжих механизмыг бүрдүүлэх
Хүрэх үр дүн
• 2012 Хүүхдийн сайн дурын санаачилгын байгууллагын одоогийн түвшинээс 3 дахин нэмэгдүүлнэ.
Бүрэлдэхүүн Дөрөв. Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэл
Одоогийн нөхцөл байдал
Хүүхэд хамгаалал нь олон талт үйл ажиллагаа болохыг өмнө тэмдэглэсэн. Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хөгжүүлэхээс эхлээд эцэг эх, өрх гэр, иргэд, олон нийтийн байгууллагын оролцоог хангах, тэднийг чадваржуулах замаар түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай билээ.
Нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөл, байдал, шинэ хандлага нь өрх гэр, эцэг эх, асран хамгаалагчаас хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх шинэ арга барил, ур чадварыг шаардах боллоо. Иймд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд зөвлөлгөө, сургалт явуулах зарим санаачилга, арга зүйг төрийн болон төрийн бус байгууллагууд хөгжүүлж эхлээд байна. Цаашид энэ үйл ажиллагааг хариуцсан төрийн захиргааны байгууллагын чадавхийг хөгжүүлэн хүүхэд хамгааллын үйлчилгээтэй уялдуулах, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлнэ.
Хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэжлийн төрийн бус байгууллагууд байгуулагдаж олон төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Цаашид эдгээр байгууллагуудыг чадавхижуулах, санхүүгийн бие даасан байдлыг хангах замаар мэргэжлийн холбооны зохион байгуулалтад оруулж, хүүхдийн хамгааллын чиглэлээр мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтуудыг их дээд сургуультай хамтран зохион байгуулах, аттесчилах, дээрх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааг төрөөс хараат бус байдлаар зохион байгуулах системийг хөгжүүлэх болно.
Хөгжлийнхээ эхний шатанд байгаа өнөөгийн нөхцөлд байгууллагын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хүүхэд хамгааллын үйлчилгээ, зөвлөлгөө, сургалтыг хөгжүүлэхэд татан оруулах ихээхэн чухал юм. Монгол Улсад ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, нийгмийн салбарт хөрөнгө оруулах концессийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ хэлэлцэж эхлээд байна.
Хүүхэд хамгаалалд олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, чадавхижуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоо их байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхдийн байгууллагууд хүүхэд хамгааллын асуудлаар мэргэжсэн сэтгүүлч бэлтгэх, тэднийг чадваржуулахад ихээхэн анхаарч хамтран ажиллаж байна.
Бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа
Зорилт 4.1 Эцэг, эх, асран халамжлагч, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 4.2.1 Хүүхэд хамгааллын үйлчилгээ болон гэр бүлийг дэмжих нийгмийн үйлчилгээний уялдаа, холбоог сайжруулж, зохицуулалтыг бий болгох
• Үйл ажиллагаа 4.2.2 Гэр бүлийг дэмжих, эцэг эхийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийн дотно харилцааг бэхжүүлэх зөвлөгөө, сургалт, дэмжих бүлэгт хамруулах, холбон зуучлах зэрэг үйлчилгээнүүдийг хөгжүүлэх.
• Үйл ажиллагаа 4.2.3 Сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийннас заах хооронд боловсролын тухай хуулиас харах байгуулах гэрээг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хянах олон нийтийн зөвлөлийг ажиллуулах
Хүрэх үр дүн
• 2014 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх мэдээллийг бүрэн хүлээн авч, тэдний 30 хувьд мэргэжлийн туслалцааг үзүүлнэ.
Зорилт 4.2 Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтан, эмч, багш, цагдаа нарт мэргэжил олгох, мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтын тогтолцоог бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 4.2.1 Хүүхэд хамгааллын анхан шатны болон гүнзгийрүүлсэн хөтөлбөр боловсруулж байгаа ажлыг дэмжин нийгмийн ажил, хүүхдийн эмч, багш, гэр бүл, хүүхдийн асуудлаар мэргэших эрх зүйч нарын заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах
• Үйл ажиллагаа 4.2.2 Нийгмийн ажилтан, эмч, багш, цагдаа, хуульч нарыг хүүхдийн хамгааллын чадавхижуулах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг гаргах, мэргэжлийн холбоодын сургалт явуулах чадавхийг хөгжүүлэх
• Үйл ажиллагаа 4.2.3 Багш бэлтгэдэг сургуулиудын хөтөлбөрт эерэг хүмүүжлийн арга хичээлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа ХИС-гийн ажлыг үргэлжлүүлэн, уг хичээлийг багш сурган хүмүүжүүлэгч болох хүн бүрийн завал судлах хичээлийн тоонд болон багшийг давтан сургах сургалтанд оруулах
• Үйл ажиллагаа 4.2.4 Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах нийгмийн ажилтан нарыг аттесчилах, сертификат олгох системийг бий болгох
Хүрэх үр дүн
• 2011 онд Улаанбаатар болон аймгийн төвийн түвшний хүүхэд хамгааллын ажилтан нарыг бэлтгэнэ.
• 2014 онд сум, багийн түвшний хүүхэд хамгааллын ажилтан нарыг бэлтгэнэ.
Зорилт 4.3 Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа ажилтан нарын ёс зүйн болон хариуцлагын хяналтын системийг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 4.3.1 Хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн дүрмийг боловсруулж, төрийн байгууллагатай хамтран батлуулах
• Үйл ажиллагаа 4.3.2 Хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн хяналтын хороог байгуулж, үйл ажиллагааг төлөвшүүлэх
Хүрэх үр дүн
2011 онд хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн хяналтын бие даасан хороо байгуулагдсан байна.
Зорилт 4.4 Хүүхэд хамгааллын үйлчилгээний онол, арга зүйн болон хүүхэд хамгааллын судалгаа, шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 4.4.1 Хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын баг, think tank клубыг мэргэжлийн холбоодын дэргэд байгуулах, хүүхэд хамгааллын асуудлаар онол практик, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах
• Үйл ажиллагаа 4.4.2. Хүүхэд хамгааллын асуудлын онолын болон практикийн ном, сурах бичиг, аргачлалыг эх хэл дээр хөрвүүлэх, зохиох, хэвлэн түгээх
• Үйл ажиллагаа 4.4.3 Хүүхэд хамгааллын асуудлаар судалгаа, шинжилгээг зохион байгуулах
Хүрэх үр дүн
2011 онд мэргэжлийн холбоод хүүхэд хамгааллын асуудлаар 3 –аас доошгүй үндэсний хэмжээний судалгааг явуулна.
2014 онд хүүхэд хамгааллын онол практикийн сэтгүүлийг гаргаж, түүнд онолын асуудлаар хэлэлцүүлэг хийдэг болно.
Зорилт 4.5 Хүүхэд хамгааллын үйлчилгээнд түншлэлийн зарчимыг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 4.5.1 Хүүхэд хамгааллын чиглэлээр төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээг түншлэлийн зарчмаар явуулах дүрэм, аргачлал боловсруулах, батлах
• Үйл ажиллагаа 4.5.2 Хүүхэд хамгааллын асуудлаар Олон Улсын байгууллагуудтай Засгийн газар, орон нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагаа, зохицуулалт, үр дүнгийн хяналтыг сайжруулах замаар түншлэлийн механизмыг боловсронгуй болгох
• Үйл ажиллагаа 4.5.3 Хүүхэд хамгааллын түншлэлд оролцогч талуудын мэдлэг, чадавхийг хөгжүүлэх
• Үйл ажиллагаа 4.5.4 Хүүхэд хамгааллын үйлчилгээг түншлэлийн зарчимаар хүргэх туршилтийг явуулах
Хүрэх үр дүн
• 2011 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний 15 хүртэл хувийг олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагаар хэрэгжүүлнэ.
• 2014 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний 30 хүртэл хувийг олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагаар хэрэгжүүлнэ.
Зорилт 4.6 Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан бодлогын нөлөөлөл, стратегийн өмгөөлөл хийнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
• Үйл ажиллагаа 4.6.1 Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан нарыг хүүхэд хамгааллын асуудлаар дагнан мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах
• Үйл ажиллагаа 4.6.2 Хүүхэд хамгааллын асуудлаар олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн кино, сурвалжлага, хэлэлцүүлэг бэлтгэх, түгээх
• Үйл ажиллагаа 4.6.3 Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүүхдэд ээлтэй бодлоготой болгох
Хүрэх үр дүн
• 2011 онд үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 50 –иас доошгүй сэтгүүлчийг сургалтанд хамруулан мэргэшүүлнэ.
• 2014 онд Хүүхдийн нэвтрүүлгийн цагийг тодорхой болгож, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг хүүхдэд үзэх боломж бүрдэнэ.
Стратегийг хэрэгжүүлэх 2009–2014 хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хавсралт 1 –ээс харна уу.
Стратегийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг үндэсний түвшинд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд байгуулна. Түүнд ХТГ болон холбогдох яамд, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөл, олон улсын болон олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулна. Ажлын хэсэг нь хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг улиралд нэг удаа хэлэлцэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Орон нутгийн түвшинд салбар ажлын хэсгийг байгуулах шаардлагатай нөхцөлд үндэсний түвшиний ажлын хэсэг, тухайн орон нутгийн ХТЗ –тэй зөвшилцөх замаар байгуулна.
Стратегийн санхүүжилт
Стратегийн хэрэгжилт нь түүний санхүүжилтээс ихээхэн хамаарах нь тодорхой. Стратегийн 1.2-1.3 зорилтын ихэнх үйл ажиллагаанууд улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтаар хийгдэнэ. Харин хоёр болон гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн зорилт, үйл ажиллагаанууд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжигдэх болно. Ингэснээр хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтвортой байдлыг урт хугацаанд хангах боломж бүрдэнэ. Хүүхдийн төлөө санд шаардлагатай хөрөнгийг улсын төсвийн тодотгол болон олон улсын байгууллагуудын хандив, дэмжлэгээр бүрдүүлэхээр хуульчлагдсан байдаг.
Үлдсэн стратегийн бүрэлдэхүүн хэсгүүд, зорилт, үйл ажиллагаануудыг олон улсын байгууллага, ТББ болон хувийн хэвшлийн санхүүжилтаар хийхээр төлөвлөж байна.
Стратегийн хэрэгжилтийн хяналт мониторинг
Стратегийн хэрэгжилтийг Ажлын хэсэг улирал, жилээр нэгтгэн гаргаж ХТЗ болон ХТГ-т танилцуулж ажиллана. Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг стратегийг хэрэгжүүлж эхлэх үед зорилтуудын хүрэх дүнд үндэслэн нарийвчлан тодорхойлох болно. Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хөндлөнгийн хяналтыг 2011 болон 2014 онд хийх болно.
Эрсдэл, даван туулах арга зам
Монгол Улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн баримт бичиг нь дэлхийн улс орнуудыг нийтэд хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралын үед боловсрогдон гарч байна. Энэ нь эдийн засаг, нийгмийн хүндрэл нь хүүхдийн аж байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах боломжийг нэмэгдүүлэхийн хамт байгаа нөөц хөрөнгөө илүү үр дүнтэй оновчтой зарцуулах нөхцөл болно. Улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийн хязгаарагдмал нөхцөлд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхийн тулд олон улсын байгууллага, хандивлагч талууд, хувийн хэвшил, олон нийтийн дэмжлэг, тусламжийг нэг зорилгод чиглүүлэх нь чухал.
Хүүхэд хамгааллын асуудлаар тэргүүлэх байгууллага, түүний чиг үүргийг тодорхойлсноор хүүхэд бүрийг хамгаалах боломж, нөхцөл сайжирна. Эдгээр байгууллагын ажилтан, мэргэжилтэн нарын ур чадвар, мэдлэгийг хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх стандарт, журмуудыг богино хугацаанд гаргах, эзэмших шаардлага тулгарч байна. Хэрэв эдгээр үйл ажиллагаа хангалтгүй хэрэгжсэн нөхцөлд стратегийн зорилт хэрэгжих бололцоогүй болно.
Хавсралт2. Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө 2009 - 2014
Зорилт, үйл ажиллагаа Он, шаардагдах төсөв (сая төрөгөөр) Нийт төсөв, сая төгрөг Хариуцах тал
2009 2010 2011 2012 2013
Стратеги 1. Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалт
Зорилт 1.1 Хүүхэд хамгааллын эрх зүйн орчинг ХЭК болон олон улсын стандартуудтай нийцүүлэн сайжруулна.
Үйл ажиллагаа 1.1.1 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг зүйл, заалт бүрээр үнэлгээ хийж, түүнд суурилан тухайн хуулийг хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмжийг гаргах, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлэх туршилтыг явуулах 5,0 15,0 10,0 10,0 10,0 50,0 ХТГ, ХЗДХЯ
Үйл ажиллагаа 1.1.2 Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл боловсруулах, батлуулах, эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга зүй, удирдамжийг боловсруулах, мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Иргэний бүртгэлийн тухай болон бусад холбогдох хуулиудад хүүхэд хамгааллын салбар дундын зохицуулалт, чиг үүрэг, хариуцлагын асуудлуудыг нарийвчлан тусгах, хуулиудыг ХЭК-д нийцүүлэх 15,0 20,0 15.0 10.0 60,0 ХТГ, ХЗДХЯ, ТББ
Үйл ажиллагаа 1.1.3 Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад хууль зөрчсөн болон хохирогч, гэрч хүүхдийн эрхийг хамгаалах талаар өөрчлөлт оруулах 5,0 10,0 10,0 25,0 ХТГ, ХЗДХЯ
Үйл ажиллагаа 1.1.4 Хууль зөрчсөн насанд хүрээгүй хүний асуудлаар цогц бодлого боловсруулах, насанд хүрээгүй хүнийг шүүх, байцаан шийтгэх үйл явцад хувилбарт аргыг нэвтрүүлэх 20,0 10,0 10,0 40,0 ХЗДХЯ, ХТГ
Үйл ажиллагаа 1.1.5 Хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүх орчинд хориглох хуулийн шинэтгэлийг хийх 20,0 20,0 10,0 50,0 ХЗДХЯ, ХТГ, ТББ
Үйл ажиллагаа 1.1.6 Хүүхэд хамгааллын нэр томьёо, ойлголтыг нэгтгэсэн тайлбар толийг боловсруулах, олон нийтэд таниулан ойлгуулах 20,0 20,0 40,0 ХТГ, ТББ
Зорилт 1.2 Хүүхэд хамгааллын удирдлага, зохицуулалтыг хангах бүтцийг тодорхойлж хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 1.2.1 Жилд 1-ээс доошгүй удаа ХТҮЗ хүүхэд хамгааллын асуудлаар салбарын сайдуудын мэдээллийг сонсож зөвлөмж өгөх, тайлан илтгэлийг олон нийтэд мэдээлдэг тогтолцоог сайжруулах 10,0 10,0 10,0 10,0 10,0 50,0 ХТЗ, ХТГ
Үйл ажиллагаа 1.2.2 Хүүхэд хамгааллын салбарын дундын санхүүжилт, зохицуулалтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх 5,0 5,0 5,0 5,0 5,0 25,0 Засгийн газар, СЯ, ХТГ
Үйл ажиллагаа 1.2.3 Бүх түвшиний ХТГ –ын хүүхэд хамгааллын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, шаардлагатай албад, нэгж, ажилтнууд томилон ажиллуулах, хамгааллын үйлчилгээг хамтарсан баг, олон нийтэд түшиглэсэн хэлбэрээр хүргэх системийг бий болгох 30,0 50,0 50,0 50,0 50,0 230,0 Засгийн газар, ХТГ, Засаг дарга нар
Үйл ажиллагаа 1.2.4 Баг, хорооны түвшинд хүүхдийн элч, омбудсман томилон ажиллуулах хэлбэрээр хүүхэд хамгааллын бие даасан хөндлөнгийн хяналтын тогтолцоог хөгжүүлэх 10,0 30,0 20,0 20,0 20,0 100,0 ХТГ, ХТЗ, Олон Улсын байгууллага
Үйл ажиллагаа 1.2.5 Хүүхэд хамгааллын статистик мэдээлэл, хяналт, шинжилгээ хийх, мэдээллийн санг хөгжүүлэх 10,0 30,0 30,0 20,0 20,0 110,0 ХТГ
Үйл ажиллагаа1.2.6 олон нийт болон ТББ-аар мэргэшсэн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх эрх зүйн болон захиргааны орчинг бүрдүүлэх 10,0 20,0 20,0 40,0 СЯ, ХТГ, ХЗДХЯ
Зорилт 1.3 Хүүхэд хамгаалалд эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн болон бусад салбарын байгууллагуудын оролцоо, хүлээх үүрэг, хариуцлагыг сайжруулна.
Үйл ажиллагаа 1.3.1 Салбарын яамдын хүүхэд хамгааллын талаар хүлээх үүргийг тодорхойлж, эрх зүйн хувьд баталгаажуулах 10,0 20,0 10,0 40,0 Засгийн газар, ХЗДХЯ, ХТГ
Үйл ажиллагаа 1.3.2 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, үйлчилгээнд холбон зуучлахад салбарын яам, байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог бэхжүүлэх аргачлал, журмыг боловсруулах 20,0 20,0 20,0 60,0 Засгийн газар, ХЗДХЯ, ХТГ
Зорилт 1.4 Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно.
Үйл ажиллагаа1.4.1 Хүүхэд хамгааллын нэгж, албад, ажилтнуудын үйл ажиллагааны төсвийг улсын, орон нутгийн төсөвт тусгуулж, ажиллах 30 50,0 100,0 100,0 100,0 380,0 ХТГ, СЯ (Стратегийн 1.2-1.3 зорилтыг хэрэгжүүлнэ.)
Үйл ажиллагаа1.4.2 Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулах, гүйцэтгэлийг хянах журмыг боловсруулах, батлуулах 15,0 10,0 25,0 Засгийн газар, СЯ, ХТГ
Үйл ажиллагаа 1.4.3 Хүүхдийн төлөө санд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлэх ажлыг зохион байгуулах 50,0 200,0 200,0 300,0 300,0 1050,0 Засгийн газар, ХТГ, Олон улсын байгууллагууд (Стратегийн хоёр, гуравдугаар бүрэлдэхүүний ихэнх зорилтыг хэрэгжүүлнэ.)
Стратеги 2. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалт
Зорилт 2.1 Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлнэ.
Үйл ажиллагаа 2.1.1 Хүүхэд хамгаалал болон хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргын талаар олон нийтэд чиглэсэн таниулан ойлгуулах, соён гэгээрүүлэх мэдээлэл, сурталчилгаа, сургалтыг явуулах механизмыг бүрдүүлэх, зохион байгуулах 15,0 20,0 35,0 ХТГ, Олон улсын байгууллага, ХТС
Үйл ажиллагаа 2.1.2 Хүүхдийг дарамтлах, хүчирхийлэх, мөлжих, үл хайхрах явдлыг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх 30,0 30,0 30,0 30,0 120,0 ХТГ, Олон улсын байгууллага, ХТС
Үйл ажиллагаа 2.1.3. Хүүхдэд бусдыг үл ялгаварлах, хүндэтгэлтэй хандах, зөрчлийг эерэгээр шийдэх зэрэг хүний эрх, эрх чөлөөний үнэт чадваруудыг хөгжүүлэх, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас өөрийгөө болон бусад хүүхдийг хамгаалах тухай мэдээлэл өгөх, мэдлэг, чадвар, дадал олгох сургалт, сурталчилгааг өргөнөөр явуулахыг дэмжих 10,0 20,0 20,0 20,0 20,0 90,0 ХТГ, Олон улсын байгууллага, ХТС
Үйл ажиллагаа 2.1.4.Эрсдэлтэй бүлгийн хүүхдийн хэрэгцээнд нийцсэн урьдчилан сэргийлэх үйлчилгээний механизмыг бүрдүүлэх, зохион байгуулах хараа хяналтгүй, хөдөлмөр эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх, хууль зөрчсөн болон хохирогч, халамжийн төвд амьдардаг хүүхэд гэх мэт 10,0 10,0 10,0 10,0 40,0 НХХЯ, ХТГ, ХТС
Зорилт 2.2 Хүүхэд хамгааллын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүүхдийн амралт, чөлөөт цаг, спортын үйлчилгээг хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 3.2.1 Хороо, сум, багийн түвшинд хүүхдийн амралт, чөлөөт цаг, биеийн тамир, спортын үйлчилгээг бий болгох 30,0 30,0 30,0 30,0 120,0 ХТГ, Засаг дарга нар, Олон улсын байгууллага, ХТС
Үйл ажиллагаа 3.2.2 Нийтийн эзэмшлийн газруудад хүүхдийн тоглоомын болон спортын аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан талбай байгуулах, тохижуулах, түүний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах 30,0 30,0 30,0 30,0 120,0 ХТГ, УМХГ, Засаг дарга нар
Үйл ажиллагаа 3.2.3 Хүүхдийн амралт, чөлөөт цагийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулах олон нийтийн санаачлагыг дэмжих 10,0 30,0 30,0 30,0 30,0 130,0 ХТГ, Засаг дарга нар, ХТС
Зорилт 2. 3 Хүүхэд хамгааллын үйлчилгээг хөгжүүлнэ. хариу үйлдэл
Дэд зорилт 2.3.1 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх системийг бий болгоно.
Үйл ажиллагаа 2.3.1.1 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээний ажиллах журам, аргачлалыг боловсруулах 10,0 10,0 20,0 ХТГ, Олон улсын байгууллага
Үйл ажиллагаа 2.3.1.2 Хүүхэд хамгааллын тусламжийн үйлчилгээ үзүүлэх төв, нэгжийг дүүрэг, сумдад байгуулах 50,0 50,0 50,0 150,0 ХТГ, Олон улсын байгууллага, ХТС
Үйл ажиллагаа 2.3.1.3 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээг дүүрэгт ТББ болон хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх түншлэлийн зарчмыг дэмжих 20,0 20,0 40,0 ХТГ, ТББ, ХТС
Үйл ажиллагаа 2.3.1.4 Цагдан хоригдсон болон эрх нь хязгаарлагдсан хүүхдийн хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээг хөгжүүлэх 10,0 10,0 20,0 ХТГ, Олон улсын байгууллага, ХТС
Үйл ажиллагаа 2.3.1.5 Хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бүртгэх тусламжийн үйлчилгээ үзүүлэх талуудын эмч, багш, цагдаа, нийгмийн ажилтан чадавхи бэхжүүлэх 10,0 20,0 10,0 10,0 50,0 ХТГ, Олон улсын байгууллага, ХТС
Дэд зорилт 2.3.2 Хүүхэд хамгаалалд кейс менежментийн үйлчилгээний арга зүй нэвтрүүлнэ.
Үйл ажиллагаа 2.3.2.1. Кейс менежментийн үйлчилгээний стандартыг боловсруулах, үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний чадварыг хөгжүүлэх 15,0 15,0 30,0 30,0 30,0 120,0 ХТГ, ТББ
Үйл ажиллагаа 2.3.2.2. Кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх орчин бүрдүүлэх 30,0 30,0 30,0 30,0 30,0 150,0 ХТГ, ТББ, ХТС
Үйл ажиллагаа 2.3.2.3. Хамтарсан багийн гишүүн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод хүүхэд хамгааллын үүргийг тусгах, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн чадварыг нь дээшлүүлэх 10,0 10,0 10,0 10,0 10,0 50,0 ХТГ, ТББ, ХТС
Дэд зорилт 2.3.3. Гэр бүлийн хувилбарт үйлчилгээг хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 2.3.3.1. Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний стандарт, журам боловсруулах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох 10,0 10,0 20,0 НХХЯ, ХТГ, ХТС
Үйл ажиллагаа 2.3.3.2. Гэр бүлийн хувилбарт үйлчилгээ үзүүлэгч байгууллага, ажилтны чадварыг хөгжүүлэх 20,0 20,0 20,0 20,0 80,0 НХХЯ
Дэд зорилт 2.3.4 Нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээг хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 2.3.4.1. Холбон зуучлах үйлчилгээг хийхийн тулд хүчирхийлэл, үл хайхрах байдлын хохирогч болсон хүүхэд, гэр бүл, эцэг эхэд нь дэмжлэг, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгуулагуудыг үүсгэн байгуулах, хөгжүүлэх 5,0 30,0 30,0 30,0 15,0 110,0 ХТГ, ТББ, ХТС
Үйл ажиллагаа 2.3.4.2. Шинээр үзүүлэх нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээний нэр төрөл, хэлбэр, үйлчилгээний хүрээ, хүргэх арга замыг тодорхойлох 10,0 10,0 20,0 ХТГ, ТББ, ХТС
Үйл ажиллагаа 2.3.4.3. Сэтгэл засал, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх хөтөлбөр, сургалт, эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, архидах мансуурах донгийн эсрэг эмчилгээ, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөгчдийг нөхөн сэргээх, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 20,0 20,0 50,0 50,0 50,0 190,0 ХТГ, ТББ, ХТС
Үйл ажиллагаа 2.3.4.4. Дээрх чиглэлүүдээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагыг дэмжих 10,0 10,0 10,0 10,0 10,0 50,0 ХТГ, ТББ, ХТС
Үйл ажиллагаа 2.3.4.5. Үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг чадавхийг хөгжүүлэх 20,0 20,0 20,0 20,0 20,0 100,0 ХТГ, ТББ, ХТС
Бүрэлдэхүүн Гурав. Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоо
Зорилт 3.1 Хүүхдийн оролцоог дэмжих орчинг бүрдүүлнэ.
Үйл ажиллагаа 3.1.1 Хүүхэд хамгааллын бодлого, хөтөлбөр, журам, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийхэд хүүхдийн оролцоог хангах орчин бүрдүүлэх 10,0 10,0 10,0 30,0 Засгийн газар, ХТГ, ТББ
Үйл ажиллагаа 3.1.2 Хүүхдийн оролцооны талаарх төрийн бодлогыг батлах, хэрэгжүүлэх 10,0 10,0 30,0 30,0 80,0 Засгийн газар, ХТГ, бусад
Үйл ажиллагаа 3.1.3 Хүүхдэд хамааралтай бодлого, хөтөлбөр, хууль, эрх зүйн хялбаршуулсан гарын авлага, материал боловсруулж түгээх 30,0 30,0 30,0 30,0 30,0 150,0 ХТГ, Олон улсын байгууллага, ХТС
Зорилт 3.2 Хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцооны чадамжийг хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 3.2.1 Хүүхдийн оролцооны талаар зөв хандлага, мэдлэг төлөвшүүлэх талаар хүүхэд болон төрийн болон хувийн хэвшил, олон нийт, иргэдэд системтэй сургалт, сурталчилгаа явуулах 20,0 10,0 10,0 10,0 10,0 60,0 ХТГ, БСШУЯ, Олон улсын байгууллага, ХТС
Үйл ажиллагаа 3.2.2 Хүүхдэд үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох төрөл бүрийн үйл ажиллагааг боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулж, хэрэгжүүлэх арга зүй, орчинг бүрдүүлэх 5,0 30,0 30,0 10,0 10,0 85,0 БСШУЯ, Яамд, ХТГ, Засаг дарга нар, Олон улсын байгууллага
Үйл ажиллагаа 3.2.3 Хүүхдийн сайн дурын санаачилгын байгууллага, үйл ажиллагаа дэмжих механизмыг бүрдүүлэх 10,0 30,0 30,0 30,0 30,0 130,0 ХТГ, ХТС, Олон улсын байгууллага
Стратеги 5. Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэл
Зорилт 4.1 Эцэг, эх, асран халамжлагч, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Үйл ажиллагаа 4.2.1 Хүүхэд хамгааллын үйлчилгээ болон гэр бүлийг дэмжих нийгмийн үйлчилгээний уялдаа, холбоог сайжруулж, зохицуулалтыг бий болгох 10,0 10,0 10,0 30,0 НХХЯ, ХТГ
Үйл ажиллагаа 4.2.2 Гэр бүлийг дэмжих, эцэг эхийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийн дотно харилцааг бэхжүүлэх зөвлөгөө, сургалт, дэмжих бүлэгт хамруулах, холбон зуучлах зэрэг үйлчилгээнүүдийг хөгжүүлэх. 10,0 10,0 10,0 10,0 10,0 50,0 НХХЯ, ХТГ, ТББ, ХТС
Үйл ажиллагаа 4.2.3 Сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийннас заах хооронд боловсролын тухай хуулиас харах байгуулах гэрээг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хянах олон нийтийн зөвлөлийг ажиллуулах 10,0 25,0 25,0 60,0 БСШУЯ, ХТГ
Зорилт 4.2 Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтан, эмч, багш, цагдаа нарт мэргэжил олгох, мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтын тогтолцоог бий болгоно.
Үйл ажиллагаа 4.2.1 Хүүхэд хамгааллын анхан шатны болон гүнзгийрүүлсэн хөтөлбөр боловсруулж байгаа ажлыг дэмжин нийгмийн ажил, хүүхдийн эмч, багш, гэр бүл, хүүхдийн асуудлаар мэргэших эрх зүйч нарын заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах 20,0 20,0 20,0 60,0 БСШУЯ, ХТГ
Үйл ажиллагаа 4.2.2 Нийгмийн ажилтан, эмч, багш, цагдаа, хуульч нарыг хүүхдийн хамгааллын чадавхижуулах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг гаргах, мэргэжлийн холбоодын сургалт явуулах чадавхийг хөгжүүлэх 10,0 10,0 10,0 10,0 40,0 ТББ, ХТГ
Үйл ажиллагаа 4.2.3 Багш бэлтгэдэг сургуулиудын хөтөлбөрт эерэг хүмүүжлийн арга хичээлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа ХИС-гийн ажлыг үргэлжлүүлэн, уг хичээлийг багш сурган хүмүүжүүлэгч болох хүн бүрийн завал судлах хичээлийн тоонд болон багшийг давтан сургах сургалтанд оруулах 10,0 20,0 20,0 50,0 БСШУЯ, ХТГ
Үйл ажиллагаа 4.2.4 Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах нийгмийн ажилтан нарыг аттесчилах, сертификат олгох системийг бий болгох 10,0 10,0 10,0 30,0 ТББ, ХТГ
Зорилт 4.3 Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа ажилтан нарын ёс зүйн болон хариуцлагын хяналтын системийг хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 4.3.1 Хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн дүрмийг боловсруулж, төрийн байгууллагатай хамтран батлуулах 10,0 30,0 40,0 ХЗДХЯ, ХТГ, ТББ
Үйл ажиллагаа 4.3.2 Хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн хяналтын хороог байгуулж, үйл ажиллагааг төлөвшүүлэх 10,0 10,0 20,0 ТББ
Зорилт 4.4 Хүүхэд хамгааллын үйлчилгээний онол, арга зүйн болон хүүхэд хамгааллын судалгаа, шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 4.4.1 Хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын баг, think tank клубыг мэргэжлийн холбоодын дэргэд байгуулах, хүүхэд хамгааллын асуудлаар онол практик, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах 10,0 20,0 20,0 20,0 20,0 90,0 ТББ, ХТГ, ХТС
Үйл ажиллагаа 4.4.2. Хүүхэд хамгааллын асуудлын онолын болон практикийн ном, сурах бичиг, аргачлалыг эх хэл дээр хөрвүүлэх, зохиох, хэвлэн түгээх 15,0 15,0 15,0 15,0 60,0 ТББ, ХТГ, ХТС
Үйл ажиллагаа 4.4.3 Хүүхэд хамгааллын асуудлаар судалгаа, шинжилгээг зохион байгуулах 5,0 15,0 15,0 20,0 15,0 70,0 ТББ, ХТГ, ХТС
Зорилт 4.5 Хүүхэд хамгааллын үйлчилгээнд түншлэлийн зарчимыг хөгжүүлнэ.
Үйл ажиллагаа 4.5.1 Хүүхэд хамгааллын чиглэлээр төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээг түншлэлийн зарчмаар явуулах дүрэм, аргачлал боловсруулах, батлах 5,0 10,0 10,0 25,0 СЯ, ХТГ
Үйл ажиллагаа 4.5.2 Хүүхэд хамгааллын асуудлаар Олон Улсын байгууллагуудтай Засгийн газар, орон нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагаа, зохицуулалт, үр дүнгийн хяналтыг сайжруулах замаар түншлэлийн механизмыг боловсронгуй болгох 10,0 10,0 20,0 Засгийн газар, ХТГ, Олон улсын байгууллага
Үйл ажиллагаа 4.5.3 Хүүхэд хамгааллын түншлэлд оролцогч талуудын мэдлэг, чадавхийг хөгжүүлэх 10, 0 10,0 10,0 30,0 ХТГ, ХТС
Үйл ажиллагаа 4.5.4 Хүүхэд хамгааллын үйлчилгээг түншлэлийн зарчимаар хүргэх туршилтийг явуулах 30,0 30,0 30,0 90,0 ХТГ
Зорилт 4.6 Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан бодлогын нөлөөлөл, стратегийн өмгөөлөл хийнэ.
Үйл ажиллагаа 4.6.1 Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан нарыг хүүхэд хамгааллын асуудлаар дагнан мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах 5,0 15,0 15,0 15,0 15,0 65,0 БСШУЯ, ХТГ, ХТС
Үйл ажиллагаа 4.6.2 Хүүхэд хамгааллын асуудлаар олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн кино, сурвалжлага, хэлэлцүүлэг бэлтгэх, түгээх 5,0 5,0 5,0 5,0 5,0 25,0 БСШУЯ, ХТГ, ХТС
Үйл ажиллагаа 4.6.3 Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүүхдэд ээлтэй бодлоготой болгох 5,0 5,0 5,0 15,0 БСШУЯ, ХТГ, ХТС
Хавсралт 3. Хүүхэд хамгааллын тухай хуулийн агуулга
• Хүүхэд хамгааллын ойлголт, түүний элементийн тайлбар (Хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах)
• Хүүхэд хамгааллын байгууллага, ажилтны эрх, үүрэг, тэдний ажлын байран дээрх аюулгүй байдлын хангах арга хэмжээ
• Хүүхдийн хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдлаас урьдчилсан сэргийлсэн орчинг бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоо, хэрэгжүүлэх арга
• Хүүхэд хамгааллын үйлчилгээ, анхан шатны болон урьдчилан сэрийлэх, хамгаалах, дэмжих, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээний хэлбэр, төрөл, үзүүлэх нөхцөл, хариуцах эзэн, үйлчилгээний стандарт, мөрдөх журам, үйлчилгээний хүргэх байгууллагыг сонгох, чадваржуулах, үйл ажиллагааг хянах
• Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээллийг хүлээн авах, бүртгэх, анхан шатны үйлчилгээ үзүүлэх дараалал, арга зүй
• Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлыг үнэлэх аргачлал, өндөр эрсдэлд байгаа хүүхдэд үзүүлэх үйлчилгээ, мэдээлэл, үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих журам
• Өндөр эрсдэлд байгаа хүүхдийн түүх, хувийн мэдээлийн сан байгуулах, ашиглах журам
• Хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр болон олон нийтэд түшиглэсэн хэлбэрээр гүйцэтгүүлэх хүрээ, сонгон шалгаруулах, хяналт тавих үйл ажиллагаа
• Хүүхэд хамгааллын зөрчилд мөнгөн торгууль ноогдуулах журам, түүнийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулах
• Хүүхдийн мэдээллийн сан, сүлжээ байгуулах, түүнийг үйлчилгээ, техник хангамж, нууцлал, аюулгүй байдлыг хангах, өгөгдлийн оруулах, захиргааны мэдээлэл болгон ашиглах
• Хүүхэд хамгааллын үйл ажиллагааг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах, зохицуулах, хамтын ажиллагааны орчинг бүрдүүлэх
• Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, зохицуулалт, оролцогч талуудын хүлээх үүрэг
ХЭХТ хуулиар энэ асуудал нь ХТҮГ –ын чиг үүрэгт хамаарагдаж байна. Энэ хувилбарыг буюу ХТҮГ хариуцах нь илүү зохимжтой гэж судалгааны баг үзсэн. Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, хүүхэд хамгааллын талаарх мэдээллийг төрийн захиргааны байгууллагуудаас авах, шинээр гарч байгаа төрийн бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд хүүхэд хамгааллын асуудлыг тусгуулах арга замыг шинэ хуульд илүү нарийвчлан тодорхойлоно.
Хавсралт 4. Хүүхэд хамгааллын асуудлаар үндэсний болон орон нутгийн түвшинд ажиллах ажилтнуудын байршил, чиг үүрэг
Хүүхэд хамгааллын асуудал нь хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, түүний дэргэдэх ХТҮГ-ын үндсэн чиг үүрэгт хамаарагдана. Энэ байгууллага нь ХЭХТ-д хуульд заасан чиг үүргүүдээс гадна хүүхэд хамгааллын асуудлаар дараах үүргүүдийн хүлээнэ.
• Хүүхэд хамгааллын үндэсний түвшиний бодлого, хөтөлбөрийн төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг хянах, мөн Засгийн газрын хэмжээнд боловсрогдож байгаа баримт бичгүүдэд хүүхэд хамгаалалтай асуудлыг тусгуулах, саналаа өгөх
• Хүүхэд хамгааллын хууль эрх зүйн баримт бичиг, стандарт, үйл ажиллагааны журмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Засаг даргын хүүхэд хамгааллын чиглэлээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар тайлан, мэдээлэл авах, хэрэгжүүлэх үүргийг өгөх, өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй болон татгалзсан нөхцөлд дээд шатны болон холбогдох байгууллагуудад хандаж шаардлага тавих
• Орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
• Өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээллийг үндэсний хэмжээнд долоо хоног, сар, улирал, жилээр гаргаж байх
• Хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан, (хүүхэд хамгаалал ), сүлжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах
• Хүүхдийн төлөө сангийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай орлого, зарлагыг хянах, зохицуулах
• Хүүхэд хамгааллын анхан шатны үйлчилгээг үндэсний болон орон нутгийн түвшинд хүргэх үйл ажиллагааг холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлэх
Аймаг, нийслэлийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан байгууллагын үүрэг
• Хүүхэд хамгааллын аймаг, нийслэлийн түвшиний бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг хянах, мөн Засгийн газрын хэмжээнд боловсрогдож байгаа баримт бичгүүдэд хүүхэд хамгаалалтай асуудлыг тусгуулах, саналаа өгөх
• Сум, хороодын түвшинд үйл ажиллагаа явуулах хүүхдийн хөгжил хамгааллын төв, ажилтан нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
• Өөрийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хараа хяналтгүй өндөр эрсдэлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх
Сум, дүүргийн хүүхэд хамгааллын байгууллага, нэгж, ажилтны үүрэг
• Хүүхэд хамгааллын сум, дүүргийн түвшиний бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг хянах, мөн Засгийн газрын хэмжээнд боловсрогдож байгаа баримт бичгүүдэд хүүхэд хамгаалалтай асуудлыг тусгуулах, саналаа өгөх
• Хүүхэд хамгааллын тусламжийн үйлчилгээг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих
• Үндсэн захиргаанд харьяалагдах хүүхдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, асрамж, халамжийн газар болон бусдад асрамжлуулсан, үрчлүүлсэн нөхцөлд 18 хүртэл хүүхдийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох талуудаас гаргуулж авах, мэдээлэх
Баг, хорооны хүүхдийн хөгжил, хамгааллын ажилтан болон сайн дурын ажилтны үүрэг
• Өөрийн нутаг дэвсгэрийн нийт хүүхдийн бүртгэлийг хийх
• Үндсэн захиргаанд харьяалагдах хүүхдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, асрамж, халамжийн газар болон бусдад асрамжлуулсан, үрчлүүлсэн нөхцөлд 18 хүртэл хүүхдийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох талуудаас гаргуулж авах, мэдээлэх
• Хүүхэд хамгааллын зөрчлийн талаарх мэдээллийн дагуу тухайн хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээг авах, мэдээлэх
• Өндөр болон дунд эрсдэлд байгаа хүүхдэд хамгааллын үйлчилгээг хүргэх, зохион байгуулах
• Хүүхдийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хүргэх


