English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
ХӨУБ-н булан
Хүүхдийн оролцооны байгууллагууд ажиллаж байна
2 жил 3 сарын өмнө

Хүүхдийн төлөө төвийн дэргэд хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэднийг идэвхжүүлэх зорилготой “Алтан гадас” хүүхдийн зөвлөл, Скаутын зөвлөл, Harp клуб, Лидер сурагчдын клуб, “Бизнесийн хараацай” клуб, “Нэг ертөнц-Шинэ хүч”, “Байгаль экологи” клуб, “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн улаан загалмай” зэрэг хүүхдийн өөрөө удирдлага, оролцооны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн төлөө төвөөс хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагаанд арга зүйн удирдлагаар хангаж, санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилладаг. Хүүхдийн төлөө төвд хүүхдийн оролцооны байгууллагын идэвхтэн хүүхдүүдэд албан тасалгаа, сургалтын танхим гарган өгч, үйл ажиллагаагаа тогтмол эрчимтэй явуулах нөхцөл бололцоогоор хангаж ажилладаг.

Д.Сүхбаатарын нэрэмжит “Алтан гадас” хүүхдийн зөвлөл

Дорнод аймгийн Хүүхдийн Төлөө Төвийн дэргэдэх хүүхдийн зөвлөл нь 1998 онд анх байгуулагдсан бөгөөд Д.Сүхбаатарын нэрэмжит “Алтан гадас” зөвлөл 2002 оны 11 сард болсон аймгийн хүүхдийн “Ирээдүй тоссон хүүхэд” чуулга уулзалтаар шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд одоо 2003 оны 11 сард оролцооны 7 байгууллагын идэвхтэн дэмжигч гишүүдийн хурлаар сонгогдсон бүрэлдэхүүн ажиллаж байна.
Д.Сүхбаатарын нэрэмжит “АЛТАН ГАДАС” хүүхдийн зөвлөл нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд хүүхдийн өөрөө удирдлага, оролцооны бусад байгууллагуудтай хамтран ажиллаж , Дорнод аймгийн хүүхэд багачууд, үе тэнгийнхнээ нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэн идэвхжүүлж, тэдний хүсэл сонирхол нийцсэн арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулах, сургалт сурталчилгаа явуулах ажлыг Хүүхдийн Төлөө Төвтэй хамтран гүйцэтгэж ирлээ. Жишээлбэл:
“Алтан гадас” хүүхдийн зөвлөлийн гишүүд нь 2002 оны 12 сараас “ДОХ-той тэмцэх үндэсний сан”-гийн санхүүжилтээр Хүүхдийн Төлөө Төвд 1 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Хүүхэд хүүхдэдээ” төслийн хүрээнд “Үе тэнгийн сургагч багш”-аар бэлтгэгдэн аймгийн төвөөс алслагдсан зайд орших ll, Xl сургуулийн хүүхдүүдэд “Бэлгийн эрүүл мэнд”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн мэдлэг олгох сургалтуудыг явуулдаг.
Дорнод аймгийн хүүхэд багачуудыг идэвхжүүлэн урамшуулах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна “Шинэ зууны иргэдийн оролцоо” чуулга уулзалт, “Идэвхжүүлэгч хүүхдүүдийг бэлтгэх сургалт” зэрэг арга хэмжээнд аймаг, орон нутгаа төлөөлөн оролцож, бусад аймгийн үе тэнгийнхнээсээ суралцан, харилцан арга туршлага солилцох зэргээр хамтран ажилладаг юм.

Лидер сурагчдын клуб

“Лидер сурагчдын клуб” нь Дорнод аймгийн хүүхдүүдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын эрх ашгийг хамгаалахад идэвхтэн дэмжигчид, ангийн дарга нарын гүйцэтгэх үүрэг ролийг сайжруулахад чиглэгдсэн мэдлэг мэдээлэл, сургалт сурталчтилгааг явуулах “Үе тэнгийн сургагч нар” болон бэлтгэгдэх зорилготой байгуулагдсан.
Тус клуб нь “Хүүхдийн эрхийн сургалтын төв”, “Лидер сурагчдын сургалтын төв”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн сургалтын төв”, “Охид”, “Хөвгүүд” болон “Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэсэг” гэсэн салбаруудтай. Салбар клубын гишүүдээ “сургагч багш”-аар бэлтгэх зорилгоор “Хүүхдийн эрхийн цуврал сургалт”, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” , “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ/БЗХӨ-ний мэдлэг олгох сургалт”-ыг Хүүхдийн төлөө төвтэй хамтран зохион байгуулаад байна.

Дорнод аймгийн Скаутын зөвлөл

Дорнод аймгийн Скаутын зөвлөл нь 1992 онд анх байгуулагдсан Монголын Скаутын анхдагч аймгуудын нэг юм. Одоогоор Халх гол, Гурванзагал, Дашбалбар, Баян-уул, Баяндун, Чулуунхороот, Чойбалсан, Сэргэлэн, Булган, Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Баянтүмэн зэрэг 13 сум, Чойбалсан хотын 9 сургуульд скаутын бүлэг, салаад үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Скаутын хөдөлгөөн нь хүүхэд багачуудыг амьдралд бэлтгэн дадлагажуулж, хамт олноороо ажиллах чадварт сурган, нийтэч, эвсэг, тусч, шударга тууштай, тэсвэр хатуужилтай, эх оронч иргэн болгон төлөвшүүлж, захирах, захирагдах ёсонд сургадаг бүлэг, салааны систем бүхий өвөрмөц бүтэц зохион байгуулалттай байгууллага юм. Скаутын хөдөлгөөнд хүүхэд, насанд хүрэгчид ижил тэгш эрхтэйгээр зэрэгцэн оршиж бие биендээ туслан дэмжиж, чадахгүйг нь зааж сурган, нэгэн анпгай, нэгэн үйл хэргийн дор нэгддэг билээ. 8-12 ангийн сурагчид “каб”, 13-16 насныхан “скаут”, 17-25 насныхан “ровер”, 25-аас дээш скаут мастер багш гэсэн бүлэгт хуваагдах ба скаутад элсэж андгай тангараг өргөсөн хэн боловч “каб”-аас нь эхлэн скаут мастер багш болтлоо насан туршдаа энэ хөдөлгөөний гишүүн байдаг онцлогтой. ДАСЗ-ийн тэргүүний албыг ХТТөвийн дарга А.Нансалмаа 2003 оны МСХолбооны үндэсний зөвлөлийн хурлаар сонгогдон ажиллаж байна.

“Нэг ертөнц-Шинэ хүч” өсвөр үеийнхний байгууллага

Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг нэмэгдүүлэхэд үе тэнгийнхнийгээ уриалан дуудаж идэвхжүүлэх, хүүхдийн эрхийн талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах, сургууль, сум, багийн төвшинд өөрсдийнхөө тулгамдаж буй асуудлыг гарган ирж, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх шатны насанд хүрэгчдэд дуу хоолойгоо сонсгох, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, ирээдүйн удирдагчдыг бэлтгэх зорилготой “Нэг ертөнц-Шинэ хүч” өсвөр үеийн байгууллага Хэрлэн сумын 1, 2, Хан-уул цогцолбор, 5, 8, 11,12-р сургуулиуд дээр салбар клубууд байгуулан ажиллаж байна. Одоогоор тус байгууллага 300 гаруй дэмжигч гишүүдтэй болоод байгаа бөгөөд Хэрлэн сумын 10 багт багийн хүүхдийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн гаргаж ирэх зорилготой “Мини Нийтийн Хурал”, оролцооны 7 байгууллагын дэмжигч гишүүдийн “Анхдугаар чуулга уулзалт” зэрэг нэгдсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байгаа юм.

“Бизнесийн хараацай” клуб

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ЕБС-ийн уран бүтээлч /зураг зурдаг, сийлбэр, уран дархан, оёдол эсгүүр, загвар зохион бүтээгч / хүүхдүүд нэгдэж бизнесийн ухаанд суралцан, өөрсдийн хүч хөдөлмөрөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, хамтарч бүтээгдэхүүн /бэлэг дурсгалын г.м/ хийн зах зээлд нийлүүлэх зорилгоор “Бизнесийн хараацай” клубыг байгуулсан. Энэ клубын хүүхдүүд өөрсдийн урласан бүтээлээ зах зээлд нийлүүлэн олсон орлогынхоо 50 хувийг хүнд нөхцөлд амьдарч байгаа, хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Хариу нэхээгүй тус” зэрэг хөдөлгөөнд зориулах юм. “Бизнесийн хараацай” клубын үйл ажиллагааг дэмжиж “Дэлхийн зөн” олон улсын хандивлагч байгууллага, Ардчилсан социалист залуучуудын холбоо, “Энх” хүүхдийн зуслангийн захиргаа зэрэг аж ахуйн нэгж, албан байгууллагууд дэмжлэг үзүүлж байна.

Өсвөрийн улаан загалмай

Хүн хүндээ, хүүхэд хүүхдэдээ туслах ариун үйлсийг эн тэргүүнд тавьсан олон улсын хөдөлгөөн “Улаан загалмай” нийгэмлэгийн дэргэд хүүхэд багачуудыг хүнлэг энэрэнгүй үзэл бодолтой иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Өсвөрийн улаан загалмай” байгууллага ажилладаг. Тус байгууллага нь эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга ухаанд сурган, хүүхэд багачуудын дунд энэрэнгүй үйлсийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2