Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүдийн багийн хуваарь
1 сар 2 өдрийн өмнө
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн
2010 оны 05 сарын 25-ны өдрийн
хурлаар хэлэлцэн Монгол улсын Ерөнхий сайд батлав.
2010 оны 05 сарын 25-ны өдрийн
хурлаар хэлэлцэн Монгол улсын Ерөнхий сайд батлав.
Нэг. Бодлогын шинжилгээний баг:
1. С.Батболд – Монгол Улсын Ерөнхий сайд
2. Г.Баясгалан – Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД
3. Ч.Сосормаа – Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
4. Б.Долгор – Монгол Улсын Ерөнхий Сайдын ахлах зөвлөх
5. Н.Батсуурь – БОАЖЯ-ны ТНБД
6. Рана Флауэрс – НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөг÷
7. Мицуаки Тоёода – ХИС-ийн хөтөлбөрийн захирал
8. Н.Гүньбазар – МХЕГ-ын дэд дарга
9. Б.Цэрэнбалтав – Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч
10. Б.Бат-Эрдэнэ – Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч
11. Ж.Дашдорж– ХЭҮК-ын гишүүн
12. М.Тогтохням– ХТГ-ын дарга
13. Б.Түвшинтөр – Хүүхдийн “Хамгаалал клуб”-ын гишүүн
14. Б.Мөнхжаргал – “Хүүхэд хамгаалал” сүлжээний зохицуулагч
Хоёр. Нөөцийн удирдлагын баг:
1. Т.Ганди – НХХ-ийн Сайд
2. Д.Цогтбаатар – Гадаад харилцааны яамны ТНБД
3. Д.Баттөр – Сангийн яамны ТНБД
4. Д.Хүрэлбаатар – Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ТНБД
5. Д.Гантулга – ХХААХҮЯ-ны ТНБД
6. Д.Нямжав –ЗГХЭГ-ын дэд дарга
7. Т.Бадрал – Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга
8. А.Дулаанжаргал – ЦЕГ-ын тэргүүн дэд дарга
9. Б.Жавзанхүү – Шадар Сайдын зөвлөõ
10. Куриан Жеймс –“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч
11. Ч.Дамбажав – Дашчойлон хийдийн тэргүүн хамба
12. Д.Энхжаргал – Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал
13. Ц.Пүрэвдорж – Улсын бүртгэлийн Ерөнхий газрын орлогч дарга
Гурав. Хөгжлийг дэмжих баг:
1. Ч.Куланда – БСШУ-ны Дэд Сайд
2. Ж.Цолмон – ЭМ-ийн дэд Сайд
3. Ж.Бат-Эрдэнэ –Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны ТНБД
4. М.Борбаатар – БХЯ-ны ТНБД
5. Д.Дэнзэн – Тэргүүн шадар сайдын зөвлөх
6. Б.Эрдэнэсүрэн –ҮСХ-ны тэргүүн дэд дарга
7. Н.Монголмаа – ОУХБ-ын Үндэсний зохицуулагч
8. Д.Тулгамаа – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Италийн ЗГ-ын бус байгууллагын суурин төлөөлөгч
9. Îäдâàð Îäíàíèñ – Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч
10. Ц.Зоригтбаатар – МЗХ-ны ерөнхийлөгч
11. Т.Намжил – ХТГ-ын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөх” багийн ахлагч
12. Т.Жавзандулам – МСуХ-ны УЗ-ийн гишүүн
13. Ц.Цогзолмаа – Нийслэлийн засаг даргын орлогч
14. М.Наранбаатар – МҮОНРТ-ийн ерөнхий захирал
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд зориулан илгээсэн Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
3 сар 4 өдрийн өмнө
“Нарны хаан” хүүхэд багачууд, хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ Хүүхдийн
эрхийг хамгаалах өдөр-хүүхдийн баярыг тохиолдуулан
чин сэтгэлийн
мэндчилгээ дэвшүүлье.Жил бүрийн энэ өдөр хүүхдийн инээд хөөр, баяр баясал дүүрэн байж, аз жаргалын дуунд нь эцэг эхчүүд бид амьдралын шинэ эрч хүч, ундрагаар ивээгддэг билээ.
Хүүхдээ зөв хүмүүжүүлэх, нас, бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх нь эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай. Иймд төр засаг, шийдвэр гаргагчдаасаа эхлэн байгууллага, хамт олон, эцэг эх, хүүхэд бүр эрүүл аюулгүй орчин, зөв зан үйлийг дээдэлж хэвшил болгох нь чухал юм.
Тиймээс ч хүүхэд бүх талаар хамгаалагдсан орчинг бүрдүүлэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегитай болохоор Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлээд байна. Өнөөдөр гэр бүл, аж амьдралынхаа төлөө ачааны хүндийг үүрч яваа хүүхдүүд цөөнгүй бий. Тэдний зовлон бэрхшээлийг хөнгөлөх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд төр засаг, эцэг эхчүүд, иргэн бүрийн хариуцлага гол үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд хамгааллын бодлого хүнд хүчир амьдралын ачааг үүрч, зовлон, бэрхшээлийг туулж яваа хүүхдүүдийг нэн тэргүүнд хамгаалахад чиглэгдэх учиртай.
Монголын хүүхдүүд үндэсний хоёрдугаар чуулганаа хуралдуулж, санал дүгнэлтээ Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлд танилцууллаа. Хүүхдүүд маань олон чухал саналыг дэвшүүлсэн бөгөөд хүүхэд бүр хөгжих тэгш боломжтой байхыг төр, засгаасаа хүсчээ. Хүүхэд багачууд та бүхнийхээ үнэтэй саналыг үндэслэн “Хүүхдийн хөгжлийг дэмжих” талаар Засгийн газраас шийдвэр гаргаж хэрэгжүүлэх болно.
2010 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан хүүхдийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл хийх гарааг эхлүүлнэ. Хүүхдийн хөгжил гэр бүлтэй салшгүй холбоотой. Тийм ч учраас хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогод гэр бүлийн хөгжил чухал байр суурийг эзэлж, нягт уялдсан байх учиртай.
Монгол орны хүн амын зонхилох хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тэд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэг том баталгаа. Хүүхэд “асуудал бэрхшээл” биш “хөгжлийн гарц” гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Харин аав, ээж, ах эгч, өвөө эмээ, багш нарынхаа хайр халамжийг хүртэж, ирээдүйдээ хүсэн тэмүүлж, шинийг сурч мэдэхийг хичээж, энэрэнгүй үйлсэд идэвхи санаачлагатай оролцож, байгаль орчин, эрүүл мэндээ сахин хамгаалах нь хүүхдүүд Та бүхний үүрэг юм шүү.
Эрхэм дүү нартаа сануулахад авъяас чадвараа нээн илрүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, эх орондоо хэрэгтэй иргэн болон төлөвшихийг сургаж зөвлөе.
Өдөр бүр өнөөдрийнх шиг баяр баясгалантай, хүүхдүүд айх аюулгүй, эмээх зүйлгүй, эсэн мэнд өсч хүмүүжиж, Монгол орноо дэлхийн дайтай авч явах иргэд болон хөгжих болтугай.
Улс үндэстний маань хөгжлийн саруул ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн
С.Батболд
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЗАРИМ АСУУДЛААР ШИЙДВЭР ГАРГАЛАА
3 сар 12 өдрийн өмнө
Өнөөдөр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогын шинэчлэл хийх, цаг үеийн зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа.Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл аливаа шийдвэрийг гаргахдаа хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож, мэдэрч ажиллахыг эрмэлздэг бөгөөд энэ удаагийн ээлжит хуралдаанаар ч тэдний санаа бодлыг сонсон хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
дэлгэрэнгүй
Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн дүрэм
2 жил 3 сарын өмнө
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн
2001 оны 10 дугаар сарын 09 –ний
өдрийн хурлаар батлав.
Хүүхлийн төлөө Үндэсний зөвлөлийн
2010 оны 05 сарын 25-ны өдрийн хурлаар
нэмэлт өөрчлөлт оруулав
2001 оны 10 дугаар сарын 09 –ний
өдрийн хурлаар батлав.
Хүүхлийн төлөө Үндэсний зөвлөлийн
2010 оны 05 сарын 25-ны өдрийн хурлаар
нэмэлт өөрчлөлт оруулав
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл (цаашид Үндэсний зөвлөл гэх) нь хүүхдийг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц хүчийг дайчлах, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, зохион байгуулах чиг үүрэг бүхий үндэсний зөвшлийн байгууллага мөн.
1.2. Үндэсний зөвлөлийн зорилго нь хүүхдийн талаар төрөөс явуулж байгаа бодлого, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн үзэл санааг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавихад чиглэгдэнэ./Энэ хэсэгт 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар нэмэлт орсон/
1.3. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.4. Үндэсний зөвлөл нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Зөвлөлийн зохион байгуулалт, удирдлага
2.1. Үндэсний зөвлөлийг Монгол улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.
2.2. Үндэсний зөвлөл нь төр, олон нийт, шашны ба буяны байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах ажилтан, төр, улс төр, нийгэм, соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, иргэдийн төлөөлөгчид болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын дэмжигч гишүүдээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнийг Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар батална. /Энэ хэсэгт 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар нэмэлт орсон/
2.3. Үндэсний зөвлөл нь “Бодлогын шинжилгээний баг, нөөцийн удирдлагын баг, хөгжлийг дэмжих баг гэсэн бүтэцтэй байх бөгөөд” ажлаа хоёр жилээр төлөвлөж, хэрэгжүүлэх ба хагас жил тутамд хуралдана. /Энэ хэсэгт 2010 оны5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт орсон/
2.4. Гишүүдийн олонх бүрдсэнээр Үндэсний зөвлөл хуралдана. Зөвлөлийн тэргүүний зөвшөөрснөөр гишүүн саналаа бичгээр ирүүлж болно. Хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг Үндэсний зөвлөлийн тэргүүний саналаар шийдвэрлэнэ.
2.5. Үндэсний зөвлөл нь хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлаар тогтоол гаргаж, биелэлтийг нь хангуулна. Үндэсний зөвлөлийн тогтоол нь Үндэсний зөвлөлийн тэргүүн, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурснаар баталгаажна.
2.6. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүрэг бүхий төв байгууллагаар гүйцэтгүүлнэ. Ажлын албаны дарга нь Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга байна. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, дэмжигч гишүүд нь гишүүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. /Энэ хэсэгт 2010 оны5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар нэмэлт орсон/
2.7. Үндэсний зөвлөл нь хүүхдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, халамж, үйлчилгээ зэрэг тодорхой чиглэлээр эрдэмтэн, мэргэжилтэн, зөвлөхүүдийн ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
2.8. Үндэсний зөвлөлийн гишүүн нь Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу, иргэн, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй ажиллах бүрэн эрх эдэлнэ.
2.9. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг түүний ажлын алба жилийн төсөвтөө тусгаж батлуулна.
2.10. Үндэсний зөвлөл нь өөрийн хэвлэл, нэрэмжит шагналтай байна.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл
3.1. Хүүхдийн талаарх үндэсний үзэл баримтлал, төрийн бодлого боловсруулах, тодорхойлоход олон нийтийн санаа бодлыг тусгах, нэгдмэл зөвшилд хүрэх арга хэмжээг зохион байгуулна.
3.2. Зөвлөл нь хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад зөвлөх ба санал тавина.
3.3. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллага албан тушаалтны тайлан, мэдээллийг сонсож, цаашид авах арга хэмжээний тухай саналаа Засгийн газар холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
3.4. Хүүхдийн эрхийг хамгаалахад олон нийтийг татан оролцуулж, иргэн, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус байгууллагын санаачилга, үйл ажиллагааг дэмжинэ.
3.5. Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах хууль тогтоомж боловсруулах, хүүхдийн эрхийн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн санал боловсруулна.
3.6. Орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлж, удирдлагаар хангана.
3.7. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавина.
3.8. Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, асуудлаар олон улсын болон гадаад дотоодын төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй хамтран ажиллана.
3.9. Хүүхдийн хөгжил, хамгааллын талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх, солилцох, судалгаа явуулах, үнэлэлт дүгнэлт гаргах зэргээр мэдээллийн сан бүрдүүлнэ.
3.10. Хүүхдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, гаргасан шийдвэрийг өөрчлөх, цуцлах саналыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
3.11. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлсэд идэвх зүтгэл гаргаж, гавъяа байгуулсан хүүхэд, иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийг алдаршуулах, шагнаж урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
--------оооОООооо-------

