
Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Төв нь далайн түвшнээс 1520 метр өндөрт Сибирийн нуруу, Өвөр Байгалийн хөвч тайга, Төв Азийн хээр, цөлийн зааг дээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 27 километр зайд оршдог. Тус төв нь 2380 га газар нутаг эзэлдгийн 700 га нь ой бүрхэгдсэн Хэнтийн нурууны салбар уулсын хамгийн сэтгэл татсан хэсэгт оршдог.
Монголын Хvvхдийн Ордон нь анх 1958 онд пионер сурагчдын төв
ордон нэртэйгээр байгуулагдсан. 1984 онд ордны иж бvрэн цогцолбор ашиглалтанд орж
өнөөдрийг хvртэл та бидний нэрлэж заншсан Монголын Хvvхдийн Ордон нэрээр ажил
vvргээ явуулсаар байна.
Монголын Хvvхдийн ордон нь 80 гаруй ажиллагсадтай. Жилдээ 30 орчим дугуйланд
2400 орчим хvvхэд багачуудыг сурган хvмvvжvvлж байдаг хvvхэд багачуудын чөлөөт
цагаа өнгөрvvлэх дуртай Монгол Улсын албан бус сургалтын төв билээ.


