English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Хүүхдийн төлөө газар
УРИАЛГА
7 сар 11 өдрийн өмнө
     Цаг агаар эрс хүйтэрч, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 хувь цасанд хучигдаж, 19 аймгийн 198 сум зудын байдалтай байна.
     Байгалийн хүнд хэцүү энэ цаг үед хамгийн ихээр өртөж буй малчдад туслахаар гаргасан Монгол Улсын Засгийн газрын уриалгыг дэмжиж “Малчидад туслах халуун сэтгэлийн аянд” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хүүхдийн төлөө газар нэгдэж байна.
дэлгэрэнгүй
2010 оны тэргүүлэх чиглэл
7 сар 24 өдрийн өмнө
    Монгол Улсын Шадар сайдын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 84 тоот тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хүүхдийн төлөө газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлагдсан бөгөөд тус газар нь 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

    Хүүхдийн төлөө газар нь шинэ бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд "Хүүхдийн төлөө дэвшүүлсэн төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх" чиг үүрэгтэй Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, "Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах" чиг үүрэгтэй Захиргаа удирдлагын хэлтэс болон "Бодлогын хэрэгжилтийн үр дүнг хянах, мэдээллийн санг бэхжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх" чиг үүрэгтэй Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулах юм.
  
     Үүнтэй уялдуулан 2010 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ дараах байдлаар тодорхойлж, олон нийт, иргэд, хүүхдүүдийн санал бодлыг тусгахаар нээлттэй хэлэлцүүлж байна.

дэлгэрэнгүй
2009 оны үйл ажиллагааны үндсэн үр дүн
7 сар 24 өдрийн өмнө
Хүүхдийн төлөө газар нь хүүхдийн өнөөгийн болон хэтийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд 2009 онд дараах тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлж, ололт амжилт туршлага, сургамжийг хуримлуулан, үр дүнд хүрлээ. Үүнд:
дэлгэрэнгүй





     Хүүхдийн төлөө  газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ажлын алба бөгөөд Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.

Эрхэм зорилго:
 
     Хүүхдийн өнөөгийн болон хэтийн хөгжил, хамгаалал, оролцоог дээдлэн хөгжүүлэх явдал мөн.

 Дараах чиг үүрэгтэй:
 
-   Төр, засгийн болон төрийн бус байгууллага, бусад байгууллагуудыг Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхи бий болгох мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах;
-  Үндэсний түвшинд гарч байгаа бодлого, шийдвэрийг Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зарчимд тулгуурлан боловсруулах, Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс хүүхэдтэй холбогдсон бодлого, үйл ажиллагаа бүхий бүх байгууллагад нөлөөлөх;
-   Хүүхдийн өөрсдийн нь оролцоог идэвхижүүлэх, хэрэгцээтэй мэдээллээр хангах, чадвар суулгах замаар хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг чадавхижуулж бодлого, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;
-   Иргэний нийгмийг идэвхижүүлэх, хүүхдүүд өөрсдийгөө зохион байгуулж ирээдүйн амьдралын бүх салбарт оролцох бололцоо олгох нөхцөл бүрдүүлэх талаар мэдлэг бий болгох;
-   Олон улс, үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн болон насанд хүрэгчдийн холбогдох байгууллагуудыг тохиромжтой мэдээлэл харилцааны хэрэгслээр дамжуулан мэдээллээр хангах, монгол орны хүүхдүүдийн өнөөгийн болоод хэтийн эрх ашигт нэн тэргүүнд үйлчлэх

Холбоо тогтоох:

Улаанбаатар-48, Бага тойруу-44А, 210648, Хүүхдийн төлөө газар, Монгол улс Утас: (976-51) 262109, 262914, 262814                   
Факс: (976-11) 322048               
Е-мэйл: ncc@magicnet.mn, info@nac.gov.mn
www.nac.gov.mn
    

Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2