УРИАЛГА
Цаг агаар эрс хүйтэрч, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 хувь цасанд хучигдаж, 19 аймгийн 198 сум зудын байдалтай байна.
Байгалийн хүнд хэцүү энэ цаг үед хамгийн ихээр өртөж буй малчдад туслахаар гаргасан Монгол Улсын Засгийн газрын уриалгыг дэмжиж “Малчидад туслах халуун сэтгэлийн аянд” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хүүхдийн төлөө газар нэгдэж байна.
Улс орон даяар өрнүүлсэн өвөлжилт хүндэрсэн газар нутгийн малчдид, тэдгээрийн хүүхдүүдэд тусламжийн гараа сунган, цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад эд материалын болон сэтгэл санааны дэм өгч хамтран ажиллахыг хүүхэдтэй ажиллагсад, хүүхдийн байгууллага, хамт олонд уриалж байна.
Ялангуяа, отор нүүдлээр өөр аймаг, сумын нутагт явж байгаа айл өрхийн бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, дотуур байранд амьдарч байгаа хүүхэд, сургуулийн амралт болох дөхөж байгаатай холбогдуулан дотуур байрнаасаа гэртээ буцаж байгаа хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлага, Хүүхдийн төлөө хэлтэс, боловсролын байгууллагад зөвлөж байна.
Түүнчлэн, өмнөх жилүүдийн сургамжаас үзвэл зудын гамшиг нүүрлэсний дараа иргэд, хүүхэд сэтгэл санааны дарамт, гутралд орох, ганцаардах зэрэг сэтгэлзүйн хямралд өртөж байсантай холбогдуулан насанд хүрэгчдэд нөхцөл байдлыг үнэлэх, өөрийгөө болон үр хүүхдээ сэтгэлзүйн хямралаас урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авах, шаардлагатай бол мэргэжлийн хүнд хандаж, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хамрагдах зэрэг арга хэмжээ авахыг, ийм нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зөвлөж байна.
Малчин ардын төлөө, Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй Монголчууд Та бүхнийг эдгээр зөвлөмжийг анхааралдаа авч даган, дээрх аянд нэгдэн сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна.
Утас: 262109, 262737, 262814, НАЙЗ 1979
Факс: 262914, 262209
И-мэйл: info@nac.gov.mn, Цахим хуудас: www.nac.gov.mn
“Малчиддаа туслах халуун сэтгэлийн аян”-ы хандивын данс: Хаан банк 5000050001