English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Зөвлөгөө, сэрэмжлүүлэг
УРИАЛГА
7 сар 11 өдрийн өмнө
     Цаг агаар эрс хүйтэрч, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 хувь цасанд хучигдаж, 19 аймгийн 198 сум зудын байдалтай байна.
     Байгалийн хүнд хэцүү энэ цаг үед хамгийн ихээр өртөж буй малчдад туслахаар гаргасан Монгол Улсын Засгийн газрын уриалгыг дэмжиж “Малчидад туслах халуун сэтгэлийн аянд” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хүүхдийн төлөө газар нэгдэж байна.
дэлгэрэнгүй
ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗӨВЛӨМЖ, МЭДЭЭЛЛҮҮД
10 сар 2 өдрийн өмнө
Хүний томуугийн А(H1N1) цартахлын вируст халдварын үед гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгаа, урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газраас ирүүлж байна.
Энэхүү мэдээллийг аль болох олон хүн, хүүхдэд түгээн өөрсдийгөө хамгаалцгаая.
дэлгэрэнгүй
Томуугийн халдварын Эмнэлзүйн зөвлөх багаас гаргасан зөвлөмж
10 сар 3 өдрийн өмнө

Тамифлю /Tamiflu/-г хэрэглэх заавар

Тамифлю капсул 75 мг

Нэршил:        Oseltamir (INN) Oseltamivir phosphate
Химийн нэршил:    ethyl (3R,4R,5S)-5-amino-4-acetamido-3-(pentan-3-yloxy)cyclohex-1-ene-1-carboxylate
            C16H28N2O4
Үйлдвэрлэгч:    Roche, Chugai Pharmaceutical Co.
Найрлага:         Оселтамивир75 мг
Хэлбэр, Савлалт:    10 капсул, сироп, аэрозоль /75 мг/
Хадгалах арга:    Тасалгааны хэмд хадгална

Фармакологийн үйлдэл:   

Нейроаминидазын ингибитор томуугийн вирүсийн эсрэг үйлдэлтэй урьдал бодис /prodrug/ бөгөөд халдварын шалтгаант эсийн гэмтлээс амьсгалын замд гарсан өөрчлөлтийг засдаг сиалын хүчлийн аналог. Нейроаминидазын идэвхийг  саатуулснаар халдварлагдсан эсээс вирүс эрүүл эсэд тархахаас сэргийлдэг. А ба В хүрээний вирүсээр үүсгэгдсэн томуугийн үед амантадин, римантадины нэгэн адил вирусын эсрэг нөлөөт эмийн бэлдмэл. Тамифлюг хэдий эрт хэрэглэж эхлэвэл эмчилгээний үр дүн төдий сайн. Учир нь томуугийн вирүсийн халдвар авсны дараа эхний 24 цагийн дотор вирүсийн үржлийг саатуулах, халуурах зэрэг томуугийн анхны шинж тэмдэг илэрснээс хойш 36-48 цагийн дотор хэрэглэж чадвал өвчний явц 1-2 өдрөөр богиносох ба 2-догч хүндрэлийг хүүхэд, насанд хүрэгсдэд нэгэн адил бууруулдаг болохыг АНУ-ын Хүнс Эмийн Хороо /FDA/ плацеботой судалгаагаар нотолсон байна.

Фармакокинетик шинж чанар:

Биохүрэхүй 75% /0.75/. Ууж хэрэглэдэг продраг элгэнд эстеразын нөлөөгөөр идэвхжиж вирүсийн эсрэг үйлдэлтэй Оселтамирын чөлөөт карбоксилат (GS4071)  болж хувирдаг ба бие махбодод сайн тархдаг, бөөрөөр ялгардаг, хагас ялгаралтын үе (Т1/2) 6-10 цаг.

Хэрэглэх заалт:       
•    Томуугийн А хүрээний /H1N1/ шинэ вирүсийн халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
•    Хүнд явцтай хордлогот томуу, томуугийн вирүсийн шалтгаант энцефалит, миокардит, уушигны гэмтэл, зүрхний гажиг, бөөрний архаг дутагдал, 6-9 сартай жирэмсэн, ХДХВ, ДОХ-той хүмүүс, архаг өвчний хүндрэл

Хэрэглэх арга:

Насны бүлэг    Эмчилгээ
    Тамифлю (Tamiflu)
Насанд хүрэгчдэд    75 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш
Хүүхдэд
(1-ээс дээш насны хүүхдэд)    15 кг хүртэл     30 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш
    15-23 кг    45 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш
    24-40 кг    60 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш
     40 кг-аас дээш    75 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш


1 хүртэлх насны хүүхдэд Тамифлю (Tamiflu) тугнах зарчим
Нас /сараар/    Тамифлю (Tamiflu, Oseltamir)
3 сар хүртэлх хүүхэд    12 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш
3-5 сартай хүүхэд    20 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш
6-11 сартай хүүхэд    25 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногийн турш

Тамифлюгийн стандарт тунгийн хэрэглээ нь H5N1 вирүсийн халдварын үед вирүсийн репликацийг бүрэн төгс дарангуйлж чадаагүй тул тэсвэртэй омог үүсгэх эрсдэлтэй. Иймд эмчилгээний тунг нэмэгдүүлэх, хангалттай хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай болно.

Тамифлюг Пробенецид гэдэг эмтэй хавсруулан хэрэглэснээр тамифлюгийн идэвхитэй метаболит бөөрөөр ялгарч гарах нь багасгаж хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулах боломж олгодог.

Гаж нөлөө:

Бөөлжис цутгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх зэрэг гаж нөлөө Тамифлю хэрэглэсэн өвчтөний 5-10 %-д илэрдэг. Эмийн тунг багасгах буюу зогсооход гаж нөлөө өөрөө арилдаг. Маш ховор тохиолдолд элэгний ферментийн идэвхижил ихсэх, харшлын урвал, анафилаксийн шок, Стивенс-Жонсоны хам шинж, уналт таталт, зүрхний хэм алдагдал, чихрийн шижин ба бүдүүн гэдэсний үрэвслийн явц хүндрэх, цус алдах /бүдүүн гэдэсний цусархаг эмзэгшил/ үүсч болно. Тамифлюг хэрэглэж байхад, ялангуяа хүүхдэд сэтгэцийн хүрээний өөрчлөлт тухайлбал сэтгэл гутралд орох, өөрийгөө егүүтгэх зэрэг гаж нөлөө гардгийг анхаарах шаардлагатай.

Анхааруулга:

•    Хоол хүнстэй хамт хэрэглэвэл шимэгдэлт буурч, эмчилгээний үр дүн багасдаг.
•    Томуугийн явц даамжирсан, хүндэрсэн, халдвар авснаас хойш 72 цаг түүнээс хожуу  үед эмчилгээний үр дүн бага
•    Элэг, бөөрний дутагдалтай өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлагатай
•    Тамифлю бол томуугийн халдварыг эмчлэх цорын ганц арга биш учраас томуу хүндэрч стационарын тусламж шаардагдсан үед Тамифлюг дангаар нь хэрэглэхгүй, харин эмгэг жамын болон шинж тэмдгийн бусад эмчилгээтэй хавсарна.
•    Тамифлюг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.


Томуугийн А/H1N1/ цар тахлын үед гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгаа, халваргүйжүүлэлт
10 сар 3 өдрийн өмнө

2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг зайлах.

2%-ын содын уусмал бэлтгэх зөвлөмж:
Буцалгаж хөргөсөн 100 гр усанд 2 гр сод хийж сайтар хутгана.  Бэлэн болсон уусмалаа таглаатай саванд хийж өдөрт 5-6 удаа зайлна. Уусмалаа сэрүүн газар хадгална.  (2 гр сод – амны жижиг халбаганы тал)

Цэгэн массаж хийх зөвлөмж:

 Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)            
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)
Цэгэн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийхэд сайн.

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:

Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний  баннд суух  зөвлөмж:

Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж  хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.
Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.
Дээрх байдлаар шүлмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно. 

• Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
• Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
• Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
• Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух
• Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух (аспирин хэрэглэж болохгүй).



Дараах шинж тэмдгүүд идэрвэл нэн даруй эмнэлэгт хандаарай. Үүнд:

•    38С-аас дээш 12 цагийн турш халуурах
•    Ханиалгах
•    Цээж давчдах
•    Амьсгалахад төвөгтэй болсон үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Ялангуяа 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, бронхийн багтраа, цусны даралт ихсэх өвчтэй хүмүүст томуугийн шинж тэмдэг илэрсэн даруйд өрхийн эмчдээ яаралтай хандах нь зүйтэй. 

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт  хийх зөвлөмж:

    Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
    Томуугийн А(H1N1) вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүйждэг  онцлогтой тул халдваргүйтгэлийг дараах байдлаар хийж болно.  Үүнд: Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы  уусмал зэрэг ариутгах бодисоор норгосон алчуураар, бүх талбайг сайтар арчиж халдваргүйтгэнэ.
Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө  халдваргүйтгэл хийх шаардлагатай.
    Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж  тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.
    Агааржуулахдаа  цонх, салхивчийг онгойлгох, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд 15-20 минутаар агаарыг сэлгэнэ.
    Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар норгосон алчуураар арчна .
     Цэврэлгээ үйлчилгээ хйисний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч  уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.
   Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ - ээр  савлагдсан хлорамин нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллага, үйлчилгээний онцлог, халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ зохицуулан хэрэглэж болно.


Гахайн ханиаднаас сэргийлэх нь
1 жил 10 сарын өмнө
 


дэлгэрэнгүй

Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2