ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
2 жил 5 сарын өмнө
Монгол Улсын Засгийн газар 2002 онд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний бодлогоо тодорхойлж,245 дугаар тогтоол гаргасан юм.
Хүүхдийн асуудлаарх үндэсний хөтөлбөрийн зорилтыг 3 үе шатаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатны хэрэгжилтийг дүгнэн 2004, 2005 онд Үндэсний дээд хэмжээний чуулган, бага хурлыг зохион байгуулсан билээ.
Хөтөлбөрийн эхний шатанд дэвшүүлсэн үндсэн 6 бүлгийн 18 зорилт, 128 үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж байна. Монгол улс хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орсны хувьд хоёрдугаар илтгэлээ 2005 оны 5 дугаар сард Олон улсын Хүүхдийн эрхийн хороонд хэлэлцүүлэн тодорхой дүгнэлт зөвлөмж авсан юм.
Иймд хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэл нь Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, НҮБ-ын хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай цаг хугацааны хувьд нягт уялдаж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэлд Хүүхдийн эрх ашгийг хамгаалах ялангуяа хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх, оролцоог нь хангах, ялгаварлан гадуурхахаас сэргийлэх, нийгмийн чанартай үйлчилгээг тэгш авах боломжоор жигд хангах, үндэсний цөөнх болон хүнд нөхцөлд амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ахиц өөрчлөлт гаргахаар зорьж байгаа болно.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо, бизнесийн байгууллагын дэмжлэг, ялангуяа хүүхдийн хамт олон, хүүхэд, өсвөр үеийнхний өргөн оролцоо, эцэг эх, гэр бүлийн хариуцлагыг чухалчилж байна.
Мөн нийгэмд үйлчилж байгаа хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ, түүнийг хэрэглэх иргэдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх сургалт сурталчилгааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэл нь үндсэн хөтөлбөрийн 6 бүлэг, 18 зорилтын хүрээнд багцлан баримт бичгийн төслийг Үндэсний дээд хэмжээний бага хурал болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гарсан саналыг тусгав. Мөн яамдаас ирүүлсэн саналыг хүлээн авч тусгасан болно.
Энэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дотоод, гадаад эх үүсвэрээр тооцсон бөгөөд дотоод эх үүсвэрт хүүхдийн асуудлаарх бодлогыг хэрэгжүүлэхээр 2006,2007 оны төсөв, төсвийн төсөөлөлд, харин гадаад эх үүсвэрийг одоо хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа төсөл хөтөлбөрийн тооцонд баримжаалан тооцлоо.
Хөтөлбөрийн зорилтыг хангахад шаардагдах төсвийг эрүүл мэнд, боловсрол, хууль хяналт, нийгмийн хамгааллын салбарын бүтээгдэхүүн нийлүүлэх болон үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжүүлж байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах иж бүрэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний шатанд төсвөөс тусгайлан төлөвлөж хөрөнгө гаргаагүй тул хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангахад нэлээд бэрхшээл тулгарч байсан.
Иймд хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээнд 2006 оны хувьд улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас 100.0 (нэг зуун) сая төгрөг гаргуулах санал тавьсан юм. Гэвч Сангийн яам энэ эх үүсвэрийг 2006 оны хувьд Шадар сайдын багцад багтаан шийдвэрлэхийг санал болгосон. Энэ саналаар шийдвэрлэх боломжгүй байна.
Энэ хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, үйл ажиллагааны чиглэлд тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, тэдний гэр бүлийн хөгжлийг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн судалгаа явуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах саналтай байна.
Материал тарааснаас хойш Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамнаас ирүүлсэн саналыг тусган өөрчилсөн Засгийн газрын тогтоолын төсөл Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэлийг нэмж тараасан болно.
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН
ЗОРИЛТЫГ ХАНГАХ ХОЁР ДАХЬ ШАТ (2005-2007)-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Бүрэлдэхүүн хэсэг I. Хүүхдэд ээлтэй эрх зүйн шинэтгэл
Зорилт 1. Хүүхдийг дээдлэх зарчимд нийцүүлэн хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулна
1. Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенци, ОУХБ-ын Ажил эрхлэх насны доод хязгаарын тухай 138, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай 182 дугаар Конвенци болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний зарчимд тулгуурлан Монгол улсын хууль тогтоомжийн хүүхдийн эрхийг хамгаалах эрхзүйн орчны байдалд дүн шинжилгээ хийх
2. “Хүүхдийн төлөө сан байгуулах, зарцуулах, хяналт тавих тухай”, “Хүүхдийн байгууллагуудын эрх зүйн байдлын тухай”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай” зэрэг хуулийн төсөл боловсруулах
3.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай багц хууль, Нийгмийн халамжийн тухай, Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Гэр бүлийн тухай, Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай, Иргэний Бүртгэлийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх зэрэг хуулинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг судалж, шийдвэрлүүлэх
4. Олон улсын хүүхдийн Найрамдал төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Насанд хүрээгүй хүмүүсийг урьдчилан хорих болон засан хүмүүжүүлэх байгууллага зэрэг хүүхдэд үйлчилдэг үндэсний байгууллагуудын дүрмийг болон энэ чиглэлд хамаарах байгууллагуудын үлгэрчилсэн дүрмийг Монгол Улсын эрхэлсэн сайд баталж, хяналт тавьж ажиллах
5. Хууль зөрчсөн хүүхдийн хэргийг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нийгмийн ажилтныг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшүүлэх сургалтыг бүсчлэн зохион байгуулж, хүүхдийн асуудлаар дагнасан шүүх байгуулах бэлтгэлийг эхлэх
6. Хүүхдийн амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тоглоом наадмын жагсаалтыг батлан хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах
8. Хүүхдийн оролцоо, төрөлхийн авьяас, давуу талыг дэмжих, хүүхдийн бүтээл, оюуны өмчид хамгаалалт хийх, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулж, баталгаажуулах, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах
9. Шинээр нэгдэн орох шаардлагатай олон улсын гэрээнд үндэсний онцлог, хүүхдийн эрхийн асуудлаар судалгаа хийх, түүнд нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлүүлэх
10. Хүүхдийг ялгаварлан гадуурхахаас сэргийлэх үндэсний стратеги боловсруулах
Зорилт 2. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянана.
11. Монгол улс дахь хүүхдийн эрхийн байдлыг Хүүхдийн төлөө үндэсний Зөвлөлийн нээлттэй хурлаар жил бүр хэлэлцэж, “Монголын хүүхдийн аж байдал” тайланг хэвлэж олон нийтэд мэдээлдэг байх
12. Хүүхдийн эрхийг хянах үндэсний тогтолцоог боловсронгуй болгон, “Хүүхдийн элч”, ”Хүүхдийн омбудсмен”, “Хүүхдийн эрхийн ажилтан”-ны чиг үүрэг, хамаарлыг тодорхойлж, тэдгээрийн ажиллах эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтын механизмыг бүрдүүлэх
13. Бүх шатны Засаг даргын хүүхдийн эрхийг хамгаалах бүрэн эрхийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж, дүнг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлдэг байх
14. Хүний эрхийн чиглэлээр нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн эрхийн асуудлаар зөвлөх олон нийт, иргэний нийгмийн механизм бүрдүүлэх
15. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүрэгтэй байгууллагуудын стратегийг хэрэгжүүлэх сургалтыг бүсчлэн зохион байгуулах, хүүхдийн аж байдлын мэдээлэл судалгааны сан бий болгох, байгууллага, иргэдийг мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг дэмжих
16. Насанд хүрээгүйчүүдийг түр саатуулах болон хорих ангийн үйл ажиллагааг НҮБ-ын дүрэм, журам (Токио, Эр-Рияд, Бээжин) –д нийцүүлэн сайжруулж, төр олон нийтийн хяналт тавьж ажиллах
17. Хүний эрхийн үндэсний комисст хүүхдийн санал гомдлыг хүлээн авах, судлах шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх
18. Хүүхдийн эрхийн зөрчилгүй гэр бүл, сургууль, орон сууц, гудамж, хамт олон, байгууллага, баг, хороог урамшуулан дэмжих замаар хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлыг өргөжүүлэх
19. Улс, орон нутгийн төсөв хүүхдийн асуудалд хэрхэн анхаарсан байдалд шинжилгээ хийх
Бүрэлдэхүүн хэсэг П. Хүүхдийн амьдралын эрүүл, аюулгүй орчин
Зорилт 3. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зохистой бүтэц, тогтолцоо бүрдүүлнэ
20. Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний байршил хэрэгцээний талаар судалгаа хийж, тэднийг үе шаттайгаар бэлтгэх
21. Хүүхэд, өсвөр үеийнхний эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нийгмийн баталгааг хангах, ахуй нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах
22. Хүүхдэд төрсөн цагаас нь иргэний үнэмлэх, нийгмийн хамгааллын дугаар олгох ажлын эхний үе шатны бэлтгэлийг хангаж, эрүүл мэндийн болон иргэний бүртгэл мэдээллийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах
Зорилт 4. Хүүхэд, өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
23. Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Мянганы хөгжлийн зорилтод нийцүүлэн боловсронгуй болгож, ураг нярайн болон тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах Хүүхдийн өвчний цогц менежмент (ХӨЦМ) Нярайн нэн шаардлагатай тусламж хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
24. Дархлаажуулалтад шаардлагатай материал, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр сум, багийг бүрэн хангаж, хүүхдийг төрсний дараах 24 цагийн дотор В гипатитын вакцинд хамруулах арга хэмжээг эрчимжүүлэн, тавт вакциныг үндэсний хэмжээнд хэрэглэж эхлэх
25. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх
26. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдыг гэр бүл, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх эмчилгээний арга барилд сургах сургалт, сурталчилгааг өргөжүүлэх
27. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, тэднийг дархлаажуулалтад хамруулах тусгайлсан арга хэмжээ авах
28. Эрүүл мэндийн хэрэглээний талаар сургалт сурталчилгааг өргөжүүлж, шаардлагагүй тарилгаас татгалзах зан үйлийг бий олгох, сумдад эмийн эргэлтийн сан байгуулж, хүүхдийн өвчний нэн шаардлагатай 13 нэрийн эмээр тогтмол хангах арга хэмжээ авах
Зорилт 5. Хүүхэд, өсвөр үеийнхний зохистой хооллолтыг дэмжиж, аюулгүй хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ.
29. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны стандартыг боловсруулж, холбогдох байгууллагуудад хэрэгжүүлэх арга хэмжээ авах
30. Хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд нийцсэн амт чанар сайтай, аюулгүй хоол хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн дагнасан сүлжээний журмыг боловсруулж, мөрдүүлэх
31. Мянганы хөгжлийн зорилтод нийцүүлэн нялхсын болон 5 хүртэл насны хүүхдийн хоол тэжээлийг байдлыг сайжруулах арга хэмжээ авч, эхийн сүүг орлох бүтээгдэхүүний борлуулалтын хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах
32. Эх, хүүхдийг бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэх стратегийг боловсруулан хэрэгжүүлж тогтвортой байдлыг хангах
Зорилт 6.Хүүхэд, өсвөр үеийнхэн эсэн мэнд амьдрах, хөгжих орчин, нөхцөл бүрдүүлнэ.
33. Хүүхдийг ундны чанартай усаар хангах, хүүхдийн байгууллагын халуун ус, бие засах газар, гар угаагуур зэргийн тоо, хүртээмжийг сайжруулах
34. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тохирсон хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах
35. Хүрээлэн байгаа орчны бохирдол, хүний ухамсарт үйл ажиллагаанаас үүдсэн аюул осолд хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд буруутай этгээдэд нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийн тодорхой хэсгийг “хүүхдийн өсөн хөгжих эрүүл аюулгүй орчин нөхцөл” бүрдүүлэх арга хэмжээнд зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэх
36. Хүүхэд, өсвөр үеийнхний осол гэмтэл, нас баралтын талаарх мэдээллийг шалтгаан, үр дагаврын зэрэг үзүүлэлтээр нарийвчлан гаргах механизмыг бий болгох
Зорилт 7. Хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлнэ.
37. Хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх албан ба албан бус сургалтын модуль боловсруулж хэрэгжүүлэх, гэр бүлд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр зайны сургалт явуулах
38. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын эрүүл хэв маягт сургах, бухимдал тайлахад чиглэсэн зөвлөлгөө өгөх нийгмийн үйлчилгээний төрлийг олон улсын жишигт ойртуулах
39. Хүүхдэд бага наснаас нь гар угаах, амны хөндийг цэвэрлэх дадлыг өрх, гэр бүл бүхэн хэвшүүлж, фтор дутлын эмгэгээс сэргийлэх арга хэмжээ авах
40. БЗХӨ, ДОХ, ХДХВ-ийн халдвартай тэмцэхэд эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтны оролцоог нэмэгдүүлэх
41. Хүүхэд, өсвөр үеийнхнийг чийрэгжүүлж, бие бялдраа хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшихэд нь чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажлыг өргөжүүлэх
42. Биеийн тамир, спортыг хүүхдийн эрүүл аж төрөх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, авъяас чадвараа хөгжүүлэх арга хэрэгсэл болгон хамрах хүрээг өргөтгөх
43. Хүүхдэд байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг таниулах, экологийн боловсрол, хүмүүжил олгох асуудлыг ЕБС-ийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулах
Бүрэлдэхүүн хэсэг Ш. Хүүхдийн чанартай боловсрол, төлөвшил
Зорилт 8. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж, сургалтын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгоно
44. Эмч, согог зүйч, багш, сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн багийг аймаг бүрт ажиллуулах, зөвлөлгөө өгөх, сургалт явуулах, телевизийн нэвтрүүлгийг дохионы орчуулга, титертэй болгох арга хэмжээг авах
45. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хамрах хүрээг тэлэх арга зүйг боловсруулах, багш сурагчдыг бэлтгэх, цалин хөлсний эх үүсвэрийг шийдэх зэрэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх, арга хэмжээ авах
46. Ээлжийн бүлэг, цагийн сургалтын хөтөлбөр модуль боловсруулж , эцэг эхийн арга зүйн сургалт, теле ба радиогийн зайны сургалт явуулах
47. Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн байдалд судалгаа хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах арга хэмжээ авах
48. "Сургуулийн өмнөх боловсролын сургалт, мэдээлэл, арга зүйн төв"-г түшиглэн гэр бүлийн гишүүдэд бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг өргөжүүлэх
49. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төсөв төлөвлөгөөг сургуулийн өмнөх насны бүх хүүхдийн тоотой уялдуулан боловсруулах зарчим баримтлах, зах хязгаар нутгийн болон малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хувьсах зардлыг төсөвд тусгах
50. Багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, цэцэрлэгийн багш, туслах багшийн цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
Зорилт 9. Суурь боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн, хүүхдийг сурч боловсрох тэгш боломжоор хангах, тэдэнд амьдрах арга ухаан, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг өргөжүүлнэ.
51. ЕБС-ийн дотуур байрны багшийн ажлын байранд тавигдах шаардлага, хийх ажлын үлгэрчилсэн чиглэлийг боловсруулж мөрдүүлэх, тэдэнд зориулсан гарын авлага боловсруулан хүргэх, сургалт зохион байгуулах
52. ЕБС-ийн сурагчдад үдийн хоол цай өгөх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
53. Үндэсний цөөнхийн боловсрол эзэмших нөхцөл бололцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх ажлыг өргөжүүлэх
54. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөл байдлын зураглал гарган орон нутгийн онцлогт тохирсон бодлогыг бүсчлэн хэрэгжүүлэх.
55. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Дохионы хэлний толь бичиг” боловсруулан хэвлүүлэх,түгээх
56. Хуульч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, цагдаа, багш нар болон ЕБС-ийн сурагчдад анхан шатны дохионы хэлний сургалт зохион байгуулах
57. Багш бэлтгэдэг сургуулийн оюутнуудад дохионы хэл заах сургагч багшийн сургалт зохион байгуулах
58. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургах орчин бүрдүүлэх зорилгоор ”Нөхөн сэргээх кабинет” байгуулж, ажиллуулахад сургуулиудад дэмжлэг үзүүлэх
59. Хүүхдийн эрхийн боловсрол хичээлийн сургалтын модуль боловсруулж, турших, нийт багш бэлтгэх сургуулийн оюутнуудад хичээл оруулдаг болох, “Хүүхдийн эрхийн боловсролын төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх
60. Хүүхдийг авто тээврийн ослоос сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулж, туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх
61. Хүнд нөхцөл дэх хүүхдийг сургууль завсардалтаас сэргийлэх, тогтовортой суралцуулахад чиглэсэн үйл ажиллагааг бодитой дүгнэх боломжийг хүүхдэд ээлтэй сургуулийн шалгуур үзүүлэлтэд тусган хэрэгжилтэд, хяналт тавьж ажиллах
62. Ердийн ЕБС-ийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүйн цуврал сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулж хүргэх
63. Сургуулийн гадна байгаа хүүхдэд боловсрол нөхөн олгох сургалтын зардлыг санхүүжүүлэх механизмыг оновчтой болгож, боловсрол нөхөн олгох сургалтын хүртээмж чанарыг дээшлүүлэх
64. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, мэргэжил эзэмшүүлэх урт, богино хугацааны сургалтыг өргөжүүлж, хүнд нөхцөлд байгаа хүүхдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
Зорилт 10. Сургууль, хичээлээс гадуурхи сургалт, чөлөөт цагийг өнгөрүүлэх нөхцөлийг сайжруулж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих таатай орчин бүрдүүлнэ
65. Хүүхэд, өсвөр үеийхний чөлөөт цагийн үйл ажиллагааг дэмжих орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлэх, төв суурин газрын чөлөөт цаг, соёлын төв, ордны засварт хөрөнгө оруулалт хийх,
66. Сургууль-хичээлээс гадуур зохиогдох соёл-олон нийтийн ажлыг нэгдсэн төлөвлөгөөгөөр хэрэгжүүлж, хүүхдийн байгууллагатай ажилласан багш-мэргэжилтэнд цагийн хөлс, урамшлал олгох, асуудлыг судалж шийдвэрлэх
67. Монголын түүх, соёл, үзэсгэлэнт нутагтай танилцах, ёс заншлаас сурах хөгжүүлэх олон хэлбэрийн үйл ажиллагааг дэмжин өрнүүлэх
68. Улсын хүүхэлдэйн театрын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх арга хэмжээ авч эхлэх
69. Шинээр байгуулах орон сууцны хотхон, хороололд хүүхдийн чөлөөт цагийн танхим, биеийн тамир-тоглоомын талбайтай байх, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх
70. Аймгийн төв, нийслэлийн захын дүүрэг, гэр хороололд олон нийтийн санаачлагыг дэмжин урамшуулах замаар хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
71. Хүн ам төвлөрсөн, суурин газруудад чөлөөт цаг, соёлын төв шинээр байгуулах асуудлыг шийдвэрлэх
72. Урлагаар дамжуулан хүүхдэд гоо зүйн боловсрол олгох ажлыг өргөжүүлэх, соёл урлагийн байгууллагыг түшиглэн хүүхдийн авъяасыг тэтгэх, хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах, үр дүнг олон нийтэд тайлагнах үйл ажилагааг хэвшүүлэх
73. Дотоодын аялал жуулчлалын маршрут гарган хүүхэд, өсвөр үеийхний дунд эх орны тойрон аяллыг хөгжүүлэх ажлыг дэмжин хэрэгжүүлэх
74. "Морин хуур, уртын дуу" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
75. Олон улсын арга хэмжээнд шалгаран оролцох хүүхдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүүхдийн авъяас дэмжих сан" аймаг, нийслэлийн дүүрэгт байгуулж ажиллуулах
76. Сургуулийн дуу хөгжим, уран зураг, урлагийн бусад мэргэжлийн багш нарын үндэсний сургалт-үзүүлэх ажлыг бүсчлэн зохион байгуулах, хүүхдэд гоозүй, ёс суртахууны боловсрол олгоход мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлчид, эцэг эхчүүдийг татан оруулах арга хэлбэрийг боловсронгуй болгох
77. Хүүхдийн амьдрах арга ухааны сургалтад ахмад настуудын чадавхийг ашиглахаар зохион байгуулах, "Гэрийн сайн багш"-ийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд урамшуулдаг байх
78. Сургуулийн номын санг интернетэд холбож, мэдээллийн төв болгон өргөтгөх зардлыг төсөвт тусгах асуудлыг дэс дараалан шийдвэрлүүлэх
79. ЕБС-ийн биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
80.Сургуулийн номын сангийн үйлчилгээг хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлаар зохион байгуулах, номын сангийн орчин нөхцөлийг сайжруулах
Бүрэлдхүүн хэсэг IҮ. Гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгаалал
Зорилт 11. Гэр бүлийн таатай орчин бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх замаар хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулна.
81. Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн өрхийг чадваржуулах стратегийг бусад орон нутагт өргөжүүлэн 2007 оныг ”Нийгмийн цогц-суурь үйлчилгээг дэмжих, Өрхийг чадваржуулах жил” болгон ажиллах
82. Хүүхдийг зөв өсгөж хүмүүжүүлэх арга зүйд бие даан суралцах “Эцэг эх-бүх нийтийн сургалт”-ын хөтөлбөр, гарын авлага боловсруулж гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд ЕБС, цэцэрлэгүүд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах
83. Ганц бие эцэг, эхтэй хүүхдүүд болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн гэр бүлийн гишүүдийг нийгмийн хамгааллын нэг цонхны үйлчилгээнд хамруулах замаар хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах
84. Хүүхдийг гэр бүлийн орчноос тусгаарлахаас зайлсхийж, асрамж халамжийн газруудад байгаа хүүхдийн тоог бууруулах цогц арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хүнд нөхцөлд байгаа хүүхдийг нийгэмшүүлэх, түр асрамжлах, өсгөн хүмүүжүүлэх санаачилга гаргасан гэр бүл, хувь хүмүүсийг урамшуулах, төсөл хэрэгжүүлэх
85. Хүүхэд үрчлэлтийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох, гадаад үрчлэлийн асуудал хариуцсан салбар дундын ажлын хэсэг ажиллуулах
86. Хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдвэрлэх, олон нийтийн сөрөг хандлага, ойлголтыг өөрчлөх, нийгмийн суурь үйлчилгээнд бүрэн хамруулах стратегийг боловсруулж хэрэгжүүлэх, олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгаалах сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, урамшуулах
87. Нэн ядуу гэр бүлийн шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгох асуудлыг судалж санал боловсруулах
Зорилт 12. Хүүхдийг аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн болон түүнд холбогдсон насанд хүрээгүй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ
88. Гэмт хэрэг, хүчирхийлэл, зөрчлөөс хүүхдийг сэргийлэн хамгаалах , аюулгүй орчин бүрдүүлэх нийгмийн ажил үйлчилгээний хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх 2006-2007 НХХЯ, ТЭХЯ, БХБЯ, ЦЕГ, ХТҮГ, аймаг нийслэлийн засаг дарга ТББ 100.0 100.0
89. Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн гэр бүл, хүүхдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх, хамгаалах байр ажиллуулах зэрэг хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх
90. Гэр бүл дэх хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх сургалт сурталчилгааг нэгдсэн стратегийн дагуу хэрэгжүүлж, үр дүнг жил бүр олон нийтэд мэдээлж байх,
91. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар үндэсний хэмжээний судалгаа хийж дүгнэх
92. Хүүхэд, насанд хүрээгүй хүмүүсийн мэдүүлэг өгөх олон улсын стандартад нийцсэн өрөөг бүсийн төвүүдэд байгуулж, тохижуулж, чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангах, хүүхдийн өмгөөлөгчийн ажлын хөлсийг төрөөс хариуцах асуудлыг тавьж шийдвэрлүүлэх
93. Эрүүгийн хуулийн 69.2-ын дагуу сургалт, хүмүүжлийн байгууллагыг байгуулах асуудлыг шийдвэрлэх
Зорилт 13. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгахад чиглэсэн ажлыг эрчимтэй зохион байгуулна.
94. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт тооцсон 7 төрлөөр ажиллаж байгаа хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг өргөжүүлэх
95. Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг шинэчилж, олон нийтэд таниулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах
96. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд үндэсний хэмжээний судалгаа явуулж, олон нийтийн хандлага, үйл ажиллагааг өөрчлөх сургалт, сурталчилгааг бүсчлэн зохион байгуулах
97. Хүүхдийн хөдөлмөр ба түүнд хамааралтай (ядуурал, сургууль завсардалт, шилжилт хөдөлгөөн г.м) – асуудлаар судалгаа, хяналт үнэлгээний арга зүйг хөгжүүлэх, сонгож авсан орон нутагт туршилтын төсөл хэрэгжүүлэх
98. Хүүхдийн хөдөлмөрийг арилгах, ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх төслийг сонгон шалгаруулах замаар хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд гэр бүлээр нь дамжуулж, халамж үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн гишүүдийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах ажлыг чанартай зохион байгуулах,
99. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг илрүүлэх, мэдээлэх, хяналт тавих үйл ажиллагаанд төр, олон нийтийн хяналт, мониторингийг сайжруулж, түүний үр дүнг жил бүрийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр тайлагнаж хэвших
100. Урлаг, спортын уламжлалт төрлүүдээр хичээллэж, уралдаан тэмцээнд оролцдог (хурдан морины уралдаан, уран нугаралт г.м ) хүүхдийн эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын аюулгүй байдалд үнэлгээ хийж эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
Зорилт 14. Хүүхдийг байгалийн гамшиг, ган, зуд, үер ус, гал түймэр, халдварт өвчний тархалтаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлнэ.
101.Байгалийн гамшиг, нийтийг хамарсан осол, халдварт өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, бэлэн байдлыг хангах асуудлыг төр, иргэний нийгэм, аж ахуйн салбарын гэрээнд тусган хэрэгжүүлэх
102.Гамшигт нэрвэгдсэн хүүхдэд тусламж үзүүлэх зорилго бүхий сайн дурын идэвхтэн, мэргэшсэн албадыг бэлтгэх, өсвөр үеийнхний бүлгийг дэмжих сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, уламжлал болгох
Бүрэлдэхүүн хэсэг Y. Хүүхэд, өсвөр үеийнхний оролцоо, мэдээллийн хүртээмж
Зорилт 15. Хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон нийтийн хамтын үйл ажиллагааг хөгжүүлнэ.
103. Хүүхдийн оролцоог дэмжих бодлогын баримт бичгийг боловсруулан баталгаажуулж, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжих арга зүйг эзэмшүүлэх бүсийн сургалтыг багш, нийгмийн ажилтан, арга зүйчдын дунд зохион байгуулж, үр дүнг хянах
104. Нийгэм, соёлын амьдралын бүх хүрээнд хүүхэд, өсвөр үеийхний оролцоог сурталчлах, хүндэтгэн хэрэгжүүлэх гэр бүл, олон нийтэд зориулсан сургалт сурталчилгааг өргөжүүлж, тогтмолжуулах 10.0
105. Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, оролцоог ялангуяа хүнд нөхцөлд амьдардаг хүүхдийн үзэл бодлыг нээх боломжийг дэмжих асуудлаар хамтран ажиллах,
Зорилт 16. Хүүхэд, өсвөр үеийнхний эрхээ эдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
106. Гэр бүл, сургуулийн түвшинд хүүхдийн үзэл бодлыг бүрэн хүндэтгэх олон нийтийн чадварыг дээшлүүлэх болон хүүхдэд чиглэсэн амьдрах ухааны сургалт, сурталчилгааг өргөжүүлэх
107. Хүүхэд, өсвөр үеийнхний өөртөө зориулсан ажил, үйлчилгээнд үнэлгээ, дүгнэлт өгөх чадварыг хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаар дамжуулан хөгжүүлэх ажлыг зохион байгуулах
108. Хүүхдийн үндэсний чуулган, орон нутгийн хүүхдийн чуулганыг тогтмол хугацаанд зохион байгуулах, зардлыг улс, орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрт тусган шийдвэрлэж байх
Зорилт.17 Хүүхэд, өсвөр үеийнхэн мэдээллийг эрж хайх, сонгох, боловсруулах, ашиглах, түгээх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төр, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлнэ
109. Хүүхдэд чиглэсэн мэдээллийн төрөл, сувгийг дэмжих, мэдээллийн сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх
110. Хүүхдийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, урамшуулах
111. Хүүхэд, өсвөр үеийнхэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан үзэл бодлоо илэрхийлэх чадварт сургах сургалтын модуль боловсруулан хэрэгжүүлэх
Бүрэлдэхүүн хэсэг YI.
Хүүхдийн төлөө байгууллагын үндэсний чадавх бүрдүүлэлт
Зорилт 18. Хүүхдийн төлөө байгууллагын үндэсний чадавхийг шинэ зууны шаардлагад нийцүүлэн сайжруулна
112. Хүүхдийн төлөө төрийн байгууллагын анхан, дунд шатны чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэх
113. Иргэд, олон нийт, мэргэжилтнүүдэд хүүхдийн эрхийн мэдлэг, мэдээлэл олгох ажлыг эрчимжүүлж, бэлтгэгдсэн сургагчдыг хүүхдийн эрхийн асуудлаар төрөлжсөн сургалтад хамруулан, хүүхдийн эрхийг хамгаалах суралчилгааны ажлыг тасралтгүй зохион байгуулах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
114. Цагдаа, Прокурор, Шүүх, Өмгөөллийн байгууллагад хүүхэд, насанд хүрээгүйчүүдийн асуудлыг дагнан хариуцах нэгж, мэргэшсэн ажилтан ажиллуулах асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх
115. Багш, хуульч, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхдийн эрх, нийгэм, сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх ухааны хичээлийн цагийг нэмэгдүүлэх, агуулга, арга зүйг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх