Хүүхдийн төлөө сан
2 жил 3 сарын өмнө
Орон даяар явуулсан Хүүхдийн байгууллагын стратегийг боловсруулах явцад хийсэн хэлэлцүүлэг /2003 он/, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн байдлын тухай бүх нийтийн санал асуулга /2004 он/, Хүүхдийн асуудлаарх үндэсний дээд хэмжээний чуулга уулзалт /2004 он/ зэрэг арга хэмжээний үеэр олон нийтээс гарсан санал, дүгнэлтийг үндэслэн Хүүхдийн төлөө Сан нь байгуулагдсан бөгөөд дараахь хууль эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
1. Хүүхдийн Эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн 4 дүгээр зүйлд: “Өөртөө байгаа нөөц бололцоог дээд зэргээр ашиглан, мөн шаардлагатай бол олон улсын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, нийгэм, соёлын арга хэмжээ авах”
2. Хүүхдийн Эрхийн Олон Улсын Хороо Монгол Улсын тайланг хэлэлцээд өгсөн зөвлөмжийнхөө 9 дүгээр зүйлд “Эл орны /Монгол Улсын / эдийн засгийн хүндрэлтэй байдал нь хүүхдэд хэрхэн нөлөөлж буй хийгээд үүнтэй холбогдуулан хүүхдийг, нэн ялангуяа эмзэг хэсэгт хамаарах хүүхдийг хамгаалах зорилгоор зохистой арга хэмжээ авах”
3. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” Тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн 32 дугаар зүйлийн 6-д “Хүүхдийн эрх ашигт тохируулан санхүүжүүлэх шинэ сэргэг уг сурвалж, хөтөлбөрийг оролцуулан нөөц гаргаж өгөх” гэж тус тус заасныг удирдлага болгон
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.3, 6.4, 7.1, 18 дугаар зүйлд заасныг үндэслэн үйл ажиллагаа явуулж байна.
Сан нь дараах эх үүсвэрээс санхүүждэг. Үүнд:
1. Хүүхдийн төлөө Санг дэмжсэн Улсын төсвийн хөрөнгө
2. Олон Улсын ба гадаадын ижил төстэй байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр төслийн хөрөнгө
3. Иргэн, хуулийн этгээдээс хүүхдэд зориулж нийлүүлсэн хандив, тусламж, өв болон гэрээслэлийн хөрөнгө
4. Хуулинд хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ
Сангийн хөрөнгө нь дүрэмд заасны дагуу дараах чиглэлд зарцуулагддаг. Үүнд:
1. “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шалгарсан бичил төслүүдийг санхүүжүүлэх
2. Хүүхдийг амьдралын хүнд нөхцөлд оруулдаг шалтгааныг багасгах ба арилгах замаар өвөрмөц хэрэгцээтэй, эмзэг хэсгийн хүүхдэд туслах, ялангуяа тэдний унаган авьяас, давуу талыг хөгжүүлэх
3. Хүүхдийн Эрхийг Хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан, амжилт гаргасан хүүхдийг дэмжих
4. Өсвөр үеийнхний нийгмийн үр ашигтай ажил, оролцоо, хүүхэд гишүүнчлэлтэй өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг дэмжих
5. Хүүхдийн эрхийг хангахад онцгой идэвх санаачилга гаргаж, гавьяа байгуулсан хувь хүн, байгууллагыг хөхиүлэн урамшуулах
Сангийн удирдлага:
Сангийн тэргүүн нь Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд, гүйцэтгэх захирал нь Хүүхдийн төлөө газрын дарга М.Тогтохням нар байдаг бөгөөд удирдах зөвлөл нь төрийн болон ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллөөс бүрддэг.
Санд хандив өргөхөд:
Санд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хандив өргөх, хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдтэй танилцан, санхүүжилт хийхийг хүсвэл энд дарж хандив өргөх хэсэгт холбогдоно уу.