English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Хүүхдийн Утас



Хүүхдийн утасны сүлжээний зорилго нь:

-    Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэгэн төрөл болох хүүхдийн утас нь үндэсний хэмжээнд, сүлжээгээр ажиллаж хүүхэд хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх,
-    Монгол улсын засгийн газрын байгууллага, Хүүхдийн төлөө төрийн бус байгууллага, үндэсний хэмжээний томоохон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хүүхдийн төлөө, хүүхдийн эрх, хамгааллын төлөө хамтын ажиллагаа түншлэлийг шинэ шатанд гаргах,   
Хүүхдийн  утас нь харилцаа холбооны байгууллагуудын тусламжтайгаар одоогоос 8 жилийн өмнө буюу 2001 онд анх хүүхдэд утсаар зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хугацаанд үйл ажиллагааны цар хүрээ, хамтын ажиллагаа өргөжин Хүүхдийн төлөө газар Монгол улсыг төлөөлөн Олон улсын хүүхдийн тусламжийн утасны сүлжээнд нэгдэн улмаар бүрэн эрхт гишүүн орон болсон.

    Өнөөдөр “Хүүхдийн утас 1979”-ийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”, “Хүүхдийн төлөө сан”-гийн тусламжтайгаар бүх үүрэн телефоны хэрэглэгчид хүүхэд багачууд хүүхдийн утсанд холбогдох боломжтой боллоо.   

    Өнөөдөр дэлхийн 168 оронд Хүүхдийн тусламжийн утас ажиллаж, хүүхдийн төлөө үйлчилгээ үзүүлж байна.
Хүүхдийн утас ажиллах болсноор хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж сайжирч, төрийн үйлчилгээний шуурхай байдалд нөлөөлөх юм.

   Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас  үйл ажиллагааны чиглэл, туршлага, хүний нөөцийн чадавх зэрэг хүчин зүйлийг харгалзан Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Өсвөр үе Ирээдүй төв, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв ТББ-уудтай хамтран ажиллахаар болсон. Энэ нь төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжих, үндэсний төрийн бус байгууллагыг чадавхжуулах, хамтын ажиллагаа түншлэлээ өргөжүүлэхэд таатай алхам болох юм. Мөн хамтын хариуцлага, хамтын хяналтыг ч сайжруулах болно.

   Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ нь хүүхдийн дуу хоолойг сонсон хүүхдийн оролцоог хангах, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ бий болгох, хүүхэд хамгааллын тогтолцоог  хөгжүүлэх, үнэн бодит  мэдээлэлд үндэслэн бодлогын үндэс боловсруулах буюу мэдээллийн удирдлагыг гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулах ажил, үйлчилгээ юм.

   Хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ  хүүхдийн эрх ашгийг дээдлэх  зарчмын дагуу хүүхдэд ээлтэйгээр хөгжиж, хүүхдийн аж байдлыг сайжруулахад бодитой хувь нэмэр болох болно.
   

Хүүхдийн утасны ажиллах зарчим:

    Хүүхдийн утасны сүлжээ 1979  нь 3 хүртэлх шугамаар зэрэг дуудлага хүлээн авч, ирсэн дуудлагыг  3 ТББ руу зэрэг шилжүүлэх боломжтой техникийн шийдэлтэй.
    Хүүхдийн тусламжийн утасны дуудлагын төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хүүхдийн төлөө газар дээр байрлана.
Дуудлагын төвд утасны зөвлөгч ажиллаж мэдээлэл, зөвлөгөө өгч,  шаардлагатай тохиолдолд гэрээт 3 ТББ руу хариуцах чиглэлээр нь дуудлагаа шилжүүлнэ. ТББ-ууд тухайн хүүхдэд кейс үйлчилгээг үзүүлэх ба ажлын тайлан, тоо баримт, судалгаа, мэдээлэл нь ХТГ-т нэгтгэгдэнэ.






Хүүхдийн утасны ажиллах хуваарь:

Даваа-Баасан 09.00-13.00 14.00-18.00
Бямба Нямд амарна.

Хүүхдийн утас нь:

  Суурин утаснаас 1 мин үнэ төлбөргүй /20 төгрөг/,

  Үүрэн телефоны хэрэглэгчид хүүхдүүд хөнгөлөлттэй үнээр холбогдох боломжтой боллоо.    

 - Мобиком 1 мин 100 төгрөг
 - Скайтел  1 мин 50-100 төгрөг
 - Жи-Мобайл 1 мин 55 төгрөг
 - Юнител   1 мин 50 төгрөг үйлчилдэг.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хүүхдийн төлөө газар










Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2