English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Мэдээний архив
Эрдмийн баяр-бидний ирээдүй-хүний сайхан сэтгэл
3 өдөр 13 цагийн өмнө
    
     Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, “Талх чихэр” ХК-тай хамтран 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг ийм нэртэй нэгэн сайхан өдөрлөгөөр эхлүүллээ.

     Өдөрлөгийн хүрээнд “Талх чихэр” хувьцаат компанийн хамт олон өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж, чихэр, амтат бялуугаар идээ засаж, тус төвд амьдарч сурж буй 200 гаруй хүүхдийг баярлуулахын зэрэгцээ хүүхдүүдийн хөгжлийн хэрэгцээнд зориулан иж бүрэн компьютер, принтер, сургуулийн автобусны акумлятрыг нь хандивласан юм.
дэлгэрэнгүй
"Сингапур 2010" олимпод амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе
8 өдөр 13 цагийн өмнө
    Энэ сарын 14-26-ны өдөр Сингапур улсад болсон Өсвөр үеийнхний зуны анхдугаар олимпод манай улсаас бокс, жудо, чөлөөт бөх зэрэг долоон төрөлд 11 тамирчин оролцсоноос чөлөөт бөхийн тамирчин Б.Батцэцэг, спортын гимнастикийн тамирчин Г.Эрдэнэболд нар түрүүлж алтан медаль, мөнгөн медалийг жүдогийн холимог багийн тэмцээнд хүч сорьсон О.Дөлгөөн эх орондоо авчирлаа.

Идэр залуухан насандаа эрч хүчээр дүүрэн өрсөлдөж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дахин дуурсгасан Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд, О.Дөлгөөн болон тэдний дасгалжуулагч, багш нарт  Монголынхоо нийт баг тамирчдад халуун баяр хүргэж байна.

    Монголын баг тамирчдын фото зургийг дэлгэрэнгүй хэсгээс олж үзнэ үү.


дэлгэрэнгүй
"Хүүхдийн хөгжил 2010" судалгаа хийгдэж, үндэсний хөтөлбөрт үнэлгээ хийж эхэллээ
8 өдөр 13 цагийн өмнө
     “Хүүхэд хөгжил-2010” судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэх судалгааны баг  орон даяар гурван сарын турш ажиллаж, Улаанбаатар хот, 21 аймгийн 10500 өрхөөс мэдээлэл цуглуулах аж.
      
      "Хүүхэд хөгжил" судалгааг өмнө нь 1996, 2000, 2005 онд тус тус НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр явуулж байсан бөгөөд энэхүү судалгааны үр дүнд хүүхдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг цуглуулж, үр дүнд нь суурилан цаашдын үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрийг боловсруулахад ашигладаг юм.

   
дэлгэрэнгүй
Сургууль цэцэрлэгийн бэлэн байдлыг шалгаж байна
9 өдөр 18 цагийн өмнө
    Монгол улсын Шадар сайд, ХТҮЗ-ийн дэд Тэргүүн М.Энхболдын шийдвэрээр хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас цэцэрлэг, сургуулиудад Гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгаж байна.

     Чингэлтэй дүүргийн 4, 5, 8 дугаар цэцэрлэг, 23, 24 дүгээр сургууль, хэд хэдэн дээд сургууль, Хан-Уул дүүрэгт байрлах боловсролын 18 объект, Баянзүрх дүүргийн “Могжоохон”, “Мөрөөдлийн хотхон”, 20, 32 дугаар цэцэрлэг, “Баянзүрх”, “Амгалан” цогцолбор, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэг зэрэг 71 объектод шалгалт хийж 443 зөрчил илрүүлж, газар дээр нь 40 зөрчлийг арилгуулж заримынх нь үйл ажиллагааг зогсоожээ. Шалгалт үргэлжилж байна.
дэлгэрэнгүй
Орон нутгийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж байна
9 өдөр 18 цагийн өмнө
    Орон нутгийн хүүхдийн зуслан, хүүхдийн ордоны төсөв, хөрөнгийн төлөвлөлт, ашиглалт, гүйцэтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Хүүхдийн төлөө газраас ажлын хэсэг томилогдон орон нутагт ажиллаж байна.

    Өнгөрсөн хугацаанд тус ажлын хэсэг Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймагт ажилласан бөгөөд цаашдаа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, тодорхой дүгнэлт зөвлөмжийг аймаг, орон нутагт бүрт хүргүүлж байгаа юм.


дэлгэрэнгүй

Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2